Сонгодог хөгжмийн төлөөлөл болж маш эрч хүчтэй гарч ирж байгаа хийлч бол  О.Байгаль. Тэрбээр 2002 онд Хөгжим, бүжгийн коллежийг Д.Амарсанаа багшийн удирдлага дор  төгсөөд  СУИС-ийн хийлийн ангийг мөн төгссөн. Мөн Санхүү, эдийн засгийн дээд сургуульд Бизнесийн удирд­лагаар магистр хамгаалсан юм.

Зургаан настай байхаасаа л хийлтэй хол­богдчихсон хэмээн ярьдаг. Түүнийг хөгжим гэж, хийл гэж юу байдгийг мэддэггүй байхад аав, ээж нь хийлч болгоно гээд Хөгжим, бүжгийн коллеж руу оруулчихсан гэдэг.

Тэрбээр бага байхдаа  хажуу айлын хүүхдүүд гадаа тог­лож байгааг хараад "Намайг яагаад ийм сургуульд оруулчихсан юм бэ" гээд уйлах, шантрах юм зөндөө. Сүүлдээ хөгжмөө ойлгоод, хөгжимдөө дурлаад, бусадтайгаа бяцхан өрсөлдөөнд ороод ирэхээр чинь яалт ч үгүй дуртай болчихдог юм билээ хэмээн нэгэн ярилцлагадаа дурссан байдаг.

Хийлч бүсгүй маань монгол ардын бүжиг бүжиглэх, уран зураг цуглуулах дуртай. Түүнчлэн Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэн, н.Лхамсүрэн, С.Машбатаас эхлээд Монголын нэртэй зураачдын бүтээлийг цуглуулдаг байна.

Түүний бас нэгэн нууц авьяас нь шүлэг бичих тэрбээр хааяа сэтгэл хөдөлсөн, хөнгөн гунигтай үедээ шүлгээ бичин суудаг гэнэ шүү.

Д.Ана

МҮОНТ-ийн бүтээл “Босго тотго” олон ангит уран сайхны кино удахгүй дэлгэцнээ амилах гэж байна. Гурван үеийн хилчний амьдралыг харуулсан уг кино нь 60 ангитай аж. - See more at: http://yellow.time.mn/content/33478.shtml#sthash.s3JMLijA.dpuf