Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр ачаалал нь хэтэрч, утаа нь ихэсч, замын түгжрэл нь улам нэмэгдсээр байгаа. Тиймдээ ч Улаанбаатар хотын удирдлагууд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэлийг сааруулах талаас нь янз бүрийн арга авч байгаа.

Дугаараар нь хязгаарлаж эхэлсэн. Хотын авто замуудыг өргөтгөж, шинэчилж, уулзваруудыг өөрчилсөн. Үр дүнгээ өгсөөр байгаа. Гэхдээ автомашины тоо хасагдахгүй нэмэгдэж байгаа болохоор түгжрэл саарахаас илүүтэй ихэсч байна. Тэгвэл сүүлийн үед түгжрэлтэй холбоотойгоор хийж байгаа ажлууд байгаа яг онож чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. 

 

Зүүн эргүүлэхгүй байх шийдвэр түгжрэлийг улам л нэмж, туслах замуудын ачаалал дээд цэгтээ хүрсэн. Тиймээс шийдвэрээ эргэж харах шиг боллоо, дарга нар. Дээрээс нь “Авто плаза” төвийн уулзвар гээчийг нээлээ. Дөрвөн замын уулзвар маягтай болгосон. Урагшаа “Дашчойлон” хийд рүү аль ч талаасаа эргэж болохоор болж байгаа юм. 

 

Мөн хойшоо 16 дугаар сургууль руу эргэнэ. Энэ уулзварыг нээснээр  Их тойруу дахь 100 айл, Өлзий төвүүдийн ачаалал 20-30 хувь буурна гэж албаныхан үзэж байгаа юм билээ. Мэдээж тооцоо, судалгаа хийж байж л уулзвар шинээр барьж, замаа өөрчилж, шинэчилдэг байлгүй дээ. Гэхдээ “Авто плаза” хавьд уулзвар нээснээр замын хөдөлгөөний ачаалаал 20-30 хувь буурна гэдэгтэй санал нэг л нийлэхгүй байна шүү. Өмнө нь энэ замаар аятайхан яваад байж болдог байсан. 

 

Одоо түгжрэл нь улам нэмэгдчихлээ. Уулзвар тэрүүхэн тэндээ л сайхан харагдаж байгаа байх. Урагшаа эргээд “Дашчойлон” хийд рүү зүглээд л бөөн түгжрэл. Замын хоёр талаар нь машин тавьчихна. Өргөтгөж, шинэчилсэн юм байхгүй. Хойшоо 16 руу ч ялгаагүй. Дээрээс нь Баянбүрдийн тойргоос наашлаад 100 айлын уулзвар хүртэл км гаруйхан газар таван гэрлэн дохио байрлаж байгаа. Гуравдугаар сургуулийн цаад уулзвараас “Авто плаза”-гийн шинэ уулзвар хүртэл гурван гэрлэн дохио ойрхон ойрхон байх жишээтэй.

Үргэлжлэлийг эндээс