"Шинэ жилийн адал явдал" УСК маргааш нээлтээ хийнэ
2013/12/15
Хуучин оноо үдэж, шинэ оноо угтахад 15 хоног үлдээд буй. Хүүхдүүд шинэ жилийн бэлгээ тэсэн ядан хүлээж байгаа энэ мөчид тэдэнд зориулсан шинэ уран бүтээл дэлгэцнээ гарахад бэлэн болжээ.
"TWINPICTURES LLC"-ийн бүтээл "Шинэ жилийн адал явдал" рамонтик инээдмийн кино 12 дугаар сарын 17-нд буюу маргааш 17 цагаас "Тэнгис" кино театр-т нээлтээ хийнэ.
Нээлтийн үеэр залуу дуучин П.Баярцэнгэл, "Extacy" хамтлаг ая дуугаа өргөх юм.
Урьд өмнө нь үлгэрийн сэдэвтэй хүүхдэд зориулсан уран бүтээл болсноороо бусад дэлгэцийн уран бүтээлүүдээсээ онцлог. Тус киноны гол дүрд Дуучин П.Баярцэнгэл, "Extacy" хамтлагийн охид болоод "Мөрөөдлийн театр"-ын Г.Эрхэмбаяр, Д.Батаа, Ч.Алтаншагай нар тогложээ.
Кино урлагийн ертөнцөд цахиур хагалан гарч ирээд байгаа жүжигчин Б.Мишээл СУИС-н нэгдүгээр курсэд байхдаа л киноны акулуудын хараанд өртөн “Дэлхийд дурласан сар” киногоороо дэлгэцнээ анх гарсан билээ. Тэрбээр “Голланд сарнай”, кинонд тоглон “Үүлэн үст” хэмээх Никитоны хит дуунд дүрээ мөнхлөөд авсан. Энэ удаад ч бас шинэхэн уран бүтээлд тоглож байсан.
Мөн залуу жүжигчин Ц.Одонтунгалаг, М.Мөнхжаргал нар тогложээ. Шидэт үлгэрийн сэдэвтэй инээдмийн жанрын бүтээлийн найруулагчаар нь Г.Бадамрагчаа ажилласан байна.
Уг киноны продюссераар нь н.Батбаатар, Ерөнхий зураачаар Д.Батбилэг, Дууны найруулагчаар "Авиа" студийн О.Цэгмэд, Ерөнхий зураглаачаар М.Амартүвшин нар ажиллажээ.
Д.Ана