"Тулгат" клубыг үндэслэгч, чөлөөт бөхийн барилдааны ОУХМ Н.Ганбаатар агсны нэрэмжит хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр "Буянт Ухаа" дахь спорт цогцолборт  эхэлнэ.

"Тулгат" клуб, Монголын чөлөөт бөхийн холбоотой хамтран зохион байгуулах тус тэмцээнд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хөнгөн дөрвөн жингийн шилдэг бөхчүүд оролцож шилдгүүдээ тодруулдаг гэдгээрээ онцлогтой. Чөлөөт бөхийн нэгэн үеийн шилдгүүд болох Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Батбаяр, С.Боргил зэрэг Монголын чөлөөт бөхийн нүүр царай болж байсан бөхчүүдийг бэлтгэн гаргасан Н.Ганбаатар агсны шавь нар багшийнхаа нэрэмжит тэмцээнийг 2010 оноос эхэлж зохион байгуулж байгаа гэнэ. Тус тэмцээн нэг өдөрт багтаан аваргуудаа тодруулахаар төлөвлөсөн аж.

Х.Даваа
 

“Тулгат” клубыг үндэслэгч, чөлөөт бөхийн барилдааны ОУХМ Н.Ганбаатар агсны нэрэмжит хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Буянт Ухаа” дахь спорт цогцолборт  эхэлнэ.

“Тулгат” клуб, Монголын чөлөөт бөхийн холбоотой хамтран зохион байгуулах тус тэмцээнд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хөнгөн дөрвөн жингийн шилдэг бөхчүүд оролцож шилдгүүдээ тодруулдаг гэдгээрээ онцлогтой. Чөлөөт бөхийн нэгэн үеийн шилдгүүд болох Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Батбаяр, С.Боргил зэрэг Монголын чөлөөт бөхийн нүүр царай болж байсан бөхчүүдийг бэлтгэн гаргасан Н.Ганбаатар агсны шавь нар багшийнхаа нэрэмжит тэмцээнийг 2010 оноос эхэлж зохион байгуулж байгаа гэнэ. Тус тэмцээн нэг өдөрт багтаан аваргуудаа тодруулахаар төлөвлөжээ. - See more at: http://sport.time.mn/content/39197.shtml#sthash.HWY2tsy4.dpuf