УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг Улсын дээд шүүхэд хандахаар болсон тухай мэдээлэл өчигдөр мэдээллийн хэрэгслээр тарсан билээ.

Энэ талаар Р.Амаржаргал: "Улсын дээд шүүхэд хандаагүй" хэмээн тайлбар өгснийг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Түүнийг УИХ өөрийнх нь эрхийг зөрчиж, албадан хөдөлмөр эрхлүүлж байна гэж шүүхэд хандсан гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарсан бөгөөд энэ асуудлыг гишүүн өөрөө үгүйсгэсэн юм.

Тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргасан боловч УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд, түүний гишүүний бүрэн эрхийг чөлөөлөх шаардлагагүй гэж үзжээ. 65 гишүүнээс 34 нь гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг нь хүлээж авахгүй гэсэн саналыг өгснөөр гишүүн байх эрх нь хэвээр үлдэж байгаа билээ.

 

Д.Ана