​Дуучин С.Сэрчмаа, хөтлөгч Р.Нямбаяр хоёр хамтран шинэхэн нэвтрүүлэг хийж эхэлсэн байна. Илэн далангүй ярилцлага хийх энэхүү нэвтрүүлгийнхээ анхны дугаарт тэд "Sweetymotion"-ы Э.Ганболорыг урьж оролцуулжээ.Буу халж, сонин хачин хуваалцан, гурвуулаа бие биенээсээ сонирхсон асуултаа асуусан уг нэвтрүүлгийн үеэр дуучин С.Сэрчмаа баян нөхрөөсөө салсан гэдгээ албан ёсоор зарлалаа. С.Сэрчмаа "Бидний асуудал шүүхээр шийдэгдээд албан ёсоор салсан" хэмээн ярьсан байна.Гэвч дуучин бүсгүй анхны амьдрал нь бүтэлгүйтсэнд харуусч явдаг бололтой. Амьдралыг хэрвээ буцааж болдог бол эргээд хэдэн жилийнх өмнөх рүүгээ очихыг хүсдэг вэ гэсэн асуултад "Тэгж болдог бол анх амьдрал зохиож эхэлж байсан үе рүүгээ очно" гэсэн хариултыг өгчээ.