Төрийн соёрхолт Д.Болд “Би дурламаар байна” дуугаараа “UBS Music Video Awards-2013” наадмаас шилдэг эвлүүлэгч график, дизайн, Шилдэг продюссерын шагналыг хүртснийг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ.

“Би дурламаар байна” дууны клип нь хулгайн бүтээл байна хэмээн шуугиан тариад амжсан.

Энэ талаар дуучин Д.Болд өөрийн твиттер хуудаснаа “ Энэ клипийг “DOZ entertainment” 15 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Бас найруулагчаар нь Доржсүрэн ажилласан” хэмээн хариулт өгсөн юм. Мөн тэрбээр  "би үйлчлүүлэгчийн хувьд үнэ хөлсөө төлөөд ажлаа хийлгүүлсэн харин “DOZ Entertaiment”-ыг ийм зүйл хийнэ гэж бодсонгүй. Youtube ухаад сууж байх зав гарахгүй юм байна шүү дээ" гэх хариултыг өгч байна.

Энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа жүжигчин “DOZ Entertaiment”-ийн захирал Ш.Доржсүрэнгийн яриаг онцольё.

Тэгвэл энэ удаад “DOZ Entertaiment”-ийн захирал Ш.Доржсүрэн: "Дуучин Д.Болд надад нэг дуу авчрахаар нь сонсож үзлээ. Үнэхээр хүчтэй дуу санагдсан. Клипний төгсгөлд гардаг шил, хана цуурдаг хэсэг гардаг. Үүнийг нь өөр бүтээлээс ингэж болох юм байна гэж санаа авсан. Тэрнээс биш хүний уран бүтээлийг хуулсан юм биш. Би үзэгчдийг хуурахыг хүсдэггүй. Харин ч чанартай уран бүтээл хийх ёстой. Үнэхээр хариуцлага хүлээх бол би бүрэн хүлээх болно. Дуучин Д.Болдод ямар ч буруу байхгүй. Гэхдээ манайхан нэг юманд хэт туйлшрах юм. Сарын өмнө нь дуучин Д.Болд шиг дуучин байхгүй байсан. Харин өнөөдөр тэрнийг газар дор ортол муу хэлж байна. Тиймээс Д.Болдоос уучлалт гуйя" хэмээн ярьсан юм.

Д.Ана