Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв оюуны өмч хамгаалагчдыг шагнаж урамшуулах үйл ажиллагаа өнөөдөр болж өндөрлөлөө.

Энэхүү арга хэмжээний үеэр үе үеийн уран бүтээлчдээс орлогоороо тэргүүлсэн гурван уран бүтээлчийг шалгаруулж шагнасан нь МУГЖ Т.Ариунаа, СТА Х.Лхагвасүрэн, дуучин Б.Анхбаяр буюу A Cool нар байлаа. Оюуны өмчийн газрын нэрэмжит шагналыг "Сүнс" хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн гардуулсан юм.

Оюуны өмчийг хамгаалах зорилготой уг төв үйл ажиллагаа явуулсан арван жилийн хугацаандаа 3000 орчим бүтээлийн оюуны өмчийг хамгаалжээ.

Та бүхэндээ шагнал гардуулах үйл ажиллагааны фото сурвалжлагыг хүргэе.

Д.Ана