Лондоны Олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний хошой хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ төрөлх нутаг болох Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд чөлөөт бөхийн дэвжээ, иж бүрэн хэрэглэлтэй нь бэлэглэжээ.

Энэхүү ажлын гол зорилго нь спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэх зорилготой өгч буй дэвжээ, хэрэглэл нь 15 сая төгрөгийн үнэтэй аж.  Дэвжээ бэлэглэх ёслолын дараа таван сумын залуучуудын дунд тусгай тэмцээн зохион байгуулж, гарын бэлгээ гардуулсан байна.

Монгол Улсын нэрийг олон удаа гаргасан тамирчин маань цаашид ч  хөдөө орон нутагт спортыг хөгжүүлэх ажлаа хийх бөгөөд Арвайхээр хотын удирдлагуудад боксын дэвжээ бэлэглэх гэнэ.

Д.Ана