“Online media awards-2013”–ийн шилдэг жиргээч номинацид Танхай эмээ, Цогтгэрэл, Б.Урангоо нар шалгаран нэр дэвшсэн байна. Уг арга хэмжээнд ирсэн зочдын олонхи нь "Танхай эмээ" гэх жиргээчинд саналаа өгч шалгаруулжээ.

Гэвч хиймэл дүр зургаар өөрийн нүүр царайгаа нууцалсан Танхай эмээ нэрний ард нуугдаж бичсээр олны танил болсон энэ эрхэм шагналаа ирж аваагүй аж.

Учир нь өөрийн үнэн нүүр царайг илчлэх хараахан болоогүй байгаа бололтой. Түүний энэхүү "Шилдэг жиргээч-2013" шагналыг өмнөөс нь Артаньян, Аанхаа тэргүүтэй жиргээчид ирж шагналыг нь гардаж авчээ.

"Биднийг гарч ирж шагналыг нь аваач гэсэн юм" хэмээн тэд хэлсэн юм. Шагналыг авсан жиргээчдийг "Эд нар танхай эмээ юм биш үү" гэж зарим нь хардаж байсан ч тэд үгүйсгэж буй бөгөөд "Биднээс шагналаа авахаар ирэх үед нь мэднэ ээ хэмээн тайлбар хийсэн гэнэ.

Д.Ана