Дуучин Агий: Сайхан гэр бүлтэй болох хүсэлтэй
2013/12/22
"Киви" хамтлагийн дуучин Агий буюу П.Алтанцэцэгийг сонсогч фэнүүд нь андахгүй сайн танина. Тус хамтлагийн 9-н жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойдоо зориулсан хос цомгоо гаргаж тэдний хүсэл биелэсэн гэдэг.
Харин "Киви" хамтлагийн бүсгүйчүүдийг продюсер Б.Ангирмаагаасаа болоод нөхөрт гардаггүй гэх мэдээлэл байнга шахуу тэднийг дагаж явдаг гэхэд болно. Энэ ярианд саяхан Дуучин Аагий нэгэн ярилцлагадаа хариулт өгснийг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.
"Киви” хамтлагийг продюсераасаа болоод нөхөрт гардаггүй гэсэн мэдээлэл байдаг? хэмээн асуухад "Бид энэ жил багшаасаа зөвшөөрөл авсан. Гэхдээ энэ бол наргиан байсан шүү. Б.Ангирмаа багшаасаа болоод нөхөрт гардаггүй юм биш. Уран бүтээлч, залуу хүний хувьд хийж, бүтээх олон зүйл байна. Өмнөө тавьсан зорилго гэж байгаа. Энэ бүхнээ гүйцэлдүүлчихээд сайхан гэр бүлтэй болох хүсэл байлгүй яахав" гэж хариулжээ.
Д.Ана
Зочин · 2014/05/05
нээх хөөрхөн шүү