Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өчигдөр Монгол Улсын жүдо бөхийн анхны эмэгтэй дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг, жүдо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт Г.Мандахнаран нарт МУ-ын Гавъяат тамирчин цол олголоо.

М.Уранцэцэгийн хувьд дэлхийн аваргын төлөө гайхалтай барилдаж түрүүлсэн амжилтаараа хэдхэн хоногийн өмнө “Бөртэ чоно” наадмын эзэн болсон юм.
Ийнхүү гурван Гавьяат тамирчиндаа уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

Д.Ана