"Номин талст" хамтлагийн Дуучин, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн өчиг­дөр автомашиндаа мансуурсан байдалтай бай­хад нь цагдаагийнхан олсон бай­на. Түүнийг цагдаагийн ажилтнууд шалгахад хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь анхны үзлэгээр тогтоогдсон гэх мэдээлэл өнөө өглөө нэгэн сайтад тавигдсан юм.

Энэ тухай Дуучин Т.Дэлгэрмөрөнгөөс тодруулснаа энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Тэрбээр "Би гэртээ байна. Сэтгүүлчид яагаад ийм огт үндэслэлгүй мэдээлэл цацдаг юм бэ. Яаж ингэж хүний амьдралыг дорд үзэж чадаж байна. Өчигдөр машинаа жолоодож яваад даралт унаж, ухаан алдсан" гэлээ.

Д.Ана