Монголын Сайтын Холбооноос оны шилдэг вэб сайт тодруулах "WEB AWARDS-2013" ёслол хүндэтгэлийн ажиллагааг өчигдөр  Blue Sky цамхагт амжилттай боллоо.

Уг наадмын:

  1. "Шилдэг дизайнтай вэб сайт" – www.aravt.mn
  2. "Шилдэг технологи нэвтрүүлэгч вэб сайт" – www.caak.mn   
  3. "Шилдэг арилжааны вэб сайт"- www.zarsonin.mn
  4. "Шилдэг төрөлжсөн мэдээллийн вэб сайт"- www.Urlag.mn  
  5. "Орон нутгийн шилдэг вэб сайт" - www.darkhantimes.com/
  6. “Шилдэг хөтөч вэб сайт”- www.Dorgio.mn
  7. “Шилдэг онлайн мэдээллийн хэрэгсэл” – www.unen.mn   
  8. “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч шилдэг вэб сайт” – www.shudarga.mn
  9. Шилдэгийн шилдэг вэб сайтыг – www.zaluu.com  тус тус шалгарсан юм.

 







 Урлаг, улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн төлөөлөл оролцсон уг нэр хүнд бүхий наадмаас “MGL Media Group”-ээс эрхлэн гаргадаг мэдээллийн №1 хөтөч www.DORGIO.mn сайт “Шилдэг хөтөч сайт”-аар шалгарлаа. Тодруулбал  энэхүү төрөлд  www.caak.mn, www.zone.mn, www.top.mn, www.Dorgio.mn  сайтууд нэр дэвшсэн бөгөөд   www.Dorgio.mn  сайт Монголын шилдэг хөтөч сайт болсон юм.  

Бидний мянга мянган уншигч, хамтран ажилладаг хувь хүн, албан байгууллага нийт харилцагч та бүхэндээ баярлалаа.