"MN 25 дугаар суваг" телевизийн "Танайд хоноё" нэвтрүүлэг шинэ хөтлөгч, шинэ зочинтойгоор эргэн үзэгчдэдээ хүрэх гэж байгаа билээ. Тус телевизийн нэвтрүүлэгч Г.Алтантүрүүгийн хөтөлснөөр анх үзэгчдэд хүрч байсан энэ нэвтрүүлэг анхны хөтлөгчөөсөө салснаас хойш үзэгчдэд таалагдахаа больсон гэхэд болно.

Тэгвэл "MN-25" нэрийн хуудас болсон "Танайд хоноё" нэвтрүүлгийг орчуулагч, хөтлөгч Х.Уламбаяр хөтлөн үзэгчдэдээ хүргэхээр болсон юм. Шинэ хөтлөгчтэй, шинэ дугаарын зочноор Японы сумо бөхийн ёкозуна Харүмафүжи Д.Бямбадоржийг урин оролцуулсан байна. Харумафүжигийн япон дахь гэрт зочилсон нэвтрүүлгийн дугаар шинэ жилийн өдрүүдээр үзэгчдэд хүрэх гэнэ.

Д.Ана