Өвчин гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг айхтар зүйл юм даа. Дэлхий дээр өдөр ирэх тусам та бидний огт мэдэхгүй, хэзээ ч сонсож байгаагүй янз бүрийн өвчнүүдийн нэр томьёо олширсоор л.


Гэвч анагаах ухаан маш хурдацтай хөгжиж, бүхий л өвчнийг оношилж, эмчилж чаддаг болж байгаа нь авууштай юм.
Энэ удаад бид дэлхийн хамгийн ноцтой гэгддэг хавдартай эрийн тухай мэдээлж байна. Хятадын “Hunan” аймгийн иргэн Хуанг гэх 37 настай эрийн нүүрэн дээрх хавдар 1.5 кг-д хүрснээс нүүрний хэв нь алдагдаж, ийм зүс царайтай болжээ.

Үнэхээр л хүний нүд халтрим түүнийг “Заан хүн” гэж хочилдог гэнэ. Тэрбайтугай хэдэн жилийн өмнө цирк Хуангийг мангасын дүрд тоглуулахын тулд худалдаж авах саналыг эцэг, эхэд тавьсан ч тэд зөвшөөрөөгүй аж.

havdar1

Тэрбээр хүүхэд байхаасаа эхлэн “neurofibromatosis” гэх өвчнөөр өвдөн, хүн байх эрхээ хасуулсан аж. Түүний энэ өвчин эцэг, эхээс удамшдаг бөгөөд эсийн өсөлтийн улмаас хавдар томорсоор байдаг гэнэ. Гэвч тус хавдар хоргүй бөгөөд хүнээс хүнд халдварладаггүй аж.
Өнгөрөгч лхагва гаригт түүнийг “Guangzhou” мужийн эмнэлэгт хагалгаанд оруулж, зүүн хацарнаас нь хавдрыг авах мэс ажилбарыг амжилттай хийжээ. Одоо түүнд цаашид хэд хэдэн хагалгаа хийх шаардлагатай гэнэ.

havdar1

havdar1