Өвөр Монголчууд “хужаагийн эрлийз” гэдэг оргүй үг биш!
2013/12/29
БНХАУ-ын Эрээн, Хөх хот, Бээжин яваад ирсэн хүмүүс өвөр монголчуудын талаар сайхан сэтгэгдэлтэй байх нь тэр бүр үгүй. Түүгээр зогсохгүй “зальдуулчихлаа”, “муу эрлийзүүд”, “өвөр монгол нэртэй хужаа нар” гэж ярина.
Харин үүнд миний уур их хүрдэг байв. Адилхан монгол байж тэднийг “хужаа”-гаар нь дуудаж болох уу хэмээн үглэн бухимдана. Гэвч саяхан сэтгүүлч Б.Номинчимэдийн бичсэн нэг тэмдэглэлийг уншаад надад арай өөр бодол орж ирэх болсон юм.
Үнэндээ би Өвөр Монголд яг юу болж байгааг яаж мэдэх билээ. Манайд өвөр монголчуудын өнөөгийн аж байдлын талаар унших юм ховор. Сайндаа л Өвөр Монголын “Одон” телевизээр Хятад дахь монголчууд үндэсний соёл, уламжлалаа хэрхэн сайхан хадгалж байгаа тухай нэвтрүүлэг харна. Энэ оны намар дуучин С.Жавхлангийн “Хамаг Монгол” төслийн шоунд өвөр монгол дуучин оролцож, ар монголчуудын цөсийг хөөргөсөн гэдгийг бас мэднэ.
Харин Хятад явж бараа зөөж, амьдрал залгуулдаг өнөө “муу нэрт” наймаачид бол цагаан гартан мань мэтийн хажууд Эрээн, Хөх хот, Бээжингийн хар бор амьдралыг ёстой биеэрээ туулаад ирсэн хүмүүс юм. Өнөөгийн өвөрлөгчдийн талаар тэднээс, бас оюутан хүүхдүүдээс л хаяа сонсох юм. Харин сэтгүүлч Б.Номинчимэд Хөх хот явж ирээд бичсэн дээрх тэмдэглэлдээ нэг цахар залуугийн өрөвдөлтэй яриаг тэмдэглэжээ.
Цахар залуу “... Ар монголчууд та нар биднийг ямагт хужаа гэж хардаг, боддог нь бидэнд дарамттай байдаг л даа. Гэхдээ яах аргагүй үнэн юм. Яагаад гэвэл бид одоо уусаад дуусаж байна. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш, хэзээ нэгэн цагт өмнөд оронд монгол гэдэг нэр л үлдэнэ. Маш олон залуус монголоо мартаж байна, хятадтай сууж байна. Хятадын зүгээс ч хэцүү хэцүү юм их хийж байгаа. Чадалтай монгол залуусыг мөнгөөр хоолойд нь тултал цатгаж, хятадыг дагасан учраас та нар ийм сайхан байгаа юм гэж ойлгуулж байна. Монгол сургуулиудыг хааж байна. Энэ хүн далай дотор атга будаа шиг цөөхөн бид яаж ч хичээгээд нэмэргүй” гэж хэлсэн юм.
Өвөр монголчууд хятадад уусч, монгол биш болж байгаа гэдэг дээрх яриаг батлах судалгааны албан мэдээ сая Хятадын http://mp.weixin.qq.com сайтад тавигджээ. Тус мэдээнд өгүүлснээр өвөр монголчууд Хятадын 53 цөөнх үндэстнээс хятадуудтай хамгийн их гэр бүл болж буй 10 үндэстний тоонд орсон байна. Энд үнэхээр эмгэнэлтэй тоо харуулжээ. Өвөр монголчуудын 37.5 хувь нь хятадуудтай гэр бүл болж байна. Харин монголчуудтай харьцуулахад уйгар, төвд, казахууд хятадуудтай бараг гэж бүл болдоггүй бөгөөд 53 үндэстний жагсаалтад сүүл мушгижээ.
Сүүлийн жилүүдэд хятадуудын зүгээс Өвөр Монголын монгол малчдыг уугуул нутгаас нь шахан гаргах, хотуудад тархаан суурьшуулах, бэлчээр газрыг нь уурхайн команиудад өгөх бодлого эрчимтэй явуулж байгаа юм. Хэдийгээр өвөр монгол малчид энэ бодлогын эсрэг тэмцэвч амиа алдаад л дуусаж байна. Гэвч ерөнхийдөө Өвөр Монголын хүн амын 80 хувь нь аль хэдийн хятад болсон бөгөөд үлдсэн монголчууд хурдацтайгаар ийнхүү хятаджиж байгаа ажээ.
Одоо Хятадад “Өвөр Монголын хөгжлийн туршлага” гэсэн нэршил бий болоод байна. Бусад өөртөө засах оронтой харьцуулбал Өвөр Монгол нь илүү хөгжиж, илүү тайван замаар хятаджиж байгаа бүс юм. Хятадын засгийн газар Өвөр Монголын туршлагыг Шинжаан, Төвдөд хэрэгжүүлэхээр ид ажиллаж байна. Гэвч уйгар, төвдүүд Өвөр Монголын туршлагыг эрс эсэргүүцэж хятад цагдаа, иргэдийн эсрэг хадлага дайралт үйлдэж, төвд лам нар өөрийгөө шатааж байна. Магадгүй тэд Шинжаан, Төвд нь Өвөр Монголын туршлагыг хэзээ ч давтаж болохгүй, ингэвэл монголчуудын адил мөхнө гэдгийг яс махандаа тултал ойлгосон биз.
Харин “Өвөр Монголын хөгжлийн туршлага” тугсаар тогтносон гэх Ар Монголд илүү хэрэгжих бололцоотой байж магадгүй юм. Ар Монголд дэлхийн монголчуудыг цуглуулах, гадаадын иргэдэд Монголын иргэншил олгох шаардлагыг хөнгөвчлөх хөдөлгөөн өрнөж, хуулийн төсөл хүртэл боловсруулж байгаа гэнэ. Гэхдээ энд нэг эргэлзээтэй зүйл байгаа нь “монгол хүн” гэж чухам хэнийг хэлэх вэ гэдгийг ярихгүй байгаа явдал юм.
Сүүлийн үед Хятадын хөрөнгө оруулалт, зээл тусламж Монголд цутгаж байна. Монгол Улс Хятадаас хэдий чинээ зээл, тусламж авна, төдий тооны хятад ажилчид Монгол нэмж орж ирсээр.
Аагий
Зочин · 2014/01/03
UVURMONGOLUUDIIG HAIRLAJ BSNAAAS UHSEN NI DEER
Зочин · 2013/12/31
Muu hujaanuudtai suuhaa bolioch!
Зочин · 2013/12/31
BID MONGOLCHUUD ARAI ZALHUU BNA. ODOO YUU CH HIIHEES ZALHUURDAG BOLCHIJ TEJEEVER AMITAD SHIG NYADLUULHAA HULEEJ BAIGAA. ODOO BUH MALCHID N BELCHEEREE HAYAAD HOTRUUGAA BOOGNORCHLOO. TAMHICHID ARHICHID L BOLTSON EREE TSEER ICHIJ ZOVHOO MEDKU.
Зочин · 2013/12/31
бид өвөрмонголчуудаа хайрлаж хамга******** хэрэгтэй.хэрэв тэд уусвал бидний уусах улам хурдсна.бид тэднийг гадуурхвал улам эрлиизжинэ.дэлхий дээр монголоороо байгаа нь өвөрмонголчууд. бид тэднийг ******лах ту****** бид илүү хохирно..халимаг тува,буриадыг хар тэд өвөрмонголоосоо дор монгол соёл зан хэлээ занщилаа бүр мартсан.сайн ярьвал өөрсдийгээ монгол ч гэж хэлдэггүй.хэний уудмаа ч мартсан.энэ дунд хятадбн төрийн бодлого мащ хүчтэй нисдэг. ж:өвөрмөнголоос цэвэр хятад нь дээр гэх мэт.тэнэг монголчууд бүр үнэмщчмхээд үг болгон ярьж бдаг.монголчууд уусна.удаащруулах ямар арга бгааг хийх хэрэгтэй.америкууд хятадаас илүү улс ю******. хэрэв гуйлагчин америк бсан ч хүүхнүүд 99хувь нь щууд сууна даанч гуйлагчин ч монголыг тоохгүй бна
Зочин · 2013/12/31
үнэндээ халхууд йлүү хятадтай сууж байгаа.өвөрмонголчуудыг хэзээч *************гэж болохгүй.тэд монгол бмчгийн хэлээр ярьдаг.уг нь бүх монголчууд тийм аялгуур ярьдаг бсан.бид крилл үсэгт ороод орос аяоагатай болсон.бид өвөрмонголоо хужаа гэхийн оронд өөрсдийгээ л хужаа болж байгаагаа мартаж болохгүй.монголч хүүхэнүүд баян хятад их мөнгө өгөхөд 80хувь нь щууд хяталтай баттай сууна.өвөрмонголчууд харин ч удаан уусж бна.монголчууд энэ янзаар бол хужаа болж л таараа.баяжууд дарга уих гищүүд хэдэн хувь нь эрлийзүүд бна.
Зочин · 2013/12/30
gaihatsgaagaad baih yum yuch baihguiee.mongol uls toriin bodlogodoo ene talaar anhaarlaa handuulahgui yum bol tun udahgui uusaj alga boltsgoohoo medej baitsgaanuu.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин · 2013/12/30
oilgomjtoishdee yaj bodsonch tsever mongol hun neg shirhegch baihgui.
Зочин · 2013/12/30
Яг нарийн ярих юм бол өвөрмонголоос илүү цус холилдсон нь ар монгол гэж байгаа шүү дээ.Ар монголд байгаа хүмүүс нь халх ая**********р ярьдаг болохоор мэдэгдэхгүй байгаа болохоос маш их *************байдаг гэж байгаа. Энэ тал дээр харин Өвөр монгол маш чанга гэж байгаа. Харин тэднийг эртний монгол аялага болох өвөрлөгч аялагыг нь хятад аялага хэмээн ар монголчуудад гутаан ойлгуулах явдал хятадууд зориуд хийдэг гэж байгаа. Өвөрлөгч ая**********р ярьж байгааг хятад аялага хэмээн хоёр монголыг хооронд нь холдуулах хятад арга гэсэн шүү.
Зочин · 2013/12/30
Үүнийг эс**********цэж байгаа, гадаг****** ялангуяа япон, америк, баруун европын улсуудад дүрвэж гарсан монголчууд Өвөрмонголын тусгаар тогтнолын төлөө яаж тэмцэж байгаа талаар бичээч малаа.Энэ талаар манай хэвлэл мэдээлэл таг дүлий байгаа шүү дээ. Өвөрмонголын Ардын нам, Өвөрмонголын хөгжлийн намын үйл ажил**********наас бичээч. Гудамжнаас олсон мэдээлэлээр хүмүүсийн тархийг угаахаа больмоор юм.
Зочин · 2013/12/30
Hyataduudiin Ovormongolchuudad heregjuulj bgaa bodlogo Xinjang Tibet 2oos oor. iluu ih uhaan, tsag hugatsaa, charmailt ****rdsan asuudal. Uchir ni Mongol ni nuguu 2-goo bodvol tom undesten, ih guren bsan ulsiin neg heseg tul hamag anhaaral, bodlogoo ovormongolchuudad handuulsaar irsen.Ted Mongol hunees, mongol undestenees hamgiin iheer emeej bgaa.Tiim ch uchraas hamgiin turuund 1900gaad onii ehnees ovormongold handsan bodlogiig des daraataigaar erchimtei yavuulj irsen. Tedend Mongolchuudiig ahin todoor sanah, emeeh setgegdel toruulsen neg zuil ni Mongoliin 3 zamiin tsereg, Hyatadiig chuluuluh dain zeregt Mongolchuudiin daitah urlag udii hurtel ustaagui, tsus mahand ni hadgalagdaj bgaa gedgiig botidoor gerchilsen.Tuvd, Xinjand 2 bol Mongoliin hajuud tom asuudal bish yum. Ovormongoliin sor bolson taij noyod, seheetnuudiig hyataduud barag bugdiig ni helmegduulen ustgasan. Hujaagiin ene hatuu bodlogiin door odii hurtel tesch bgaa Ovormongolchuud bol aguu. Medeej ******juuleh bodlogo 1900gaad onii ehnees ehelsen asuudal. Mongoldoo duudna negtgene gedeg ih hetsuu asuudal. Ovormongol buriad, halimag odoo dor hayaj 50% ******ijsen, hel zanshilaa aldsan.Tarhi ugaalt mash huchtei hiigdej bna.Bid uuniig zugeer haraad suuhaas uur yu ch hiij chadahgui. ted odoo Mongoliin neg heseg baihaa bolison.
Зочин · 2013/12/30
ODOO EDNUUSIIG CHIN L EEBII ENTER ORUULAH GEED BGAASHDEE OLUULAA BOLTSGOOY L DOO GEED BGAA BIZ. TSAAD DOTOR SANAAGII NI BOL OLON HUN OILGOOGUI L BH SHIG BNA LE DE.
Зочин · 2013/12/30
Нөгөө төрийн бодлого энэтэр нь хаана байгаа юм бол доо