"The one" хамтлагийн ахлагч Темпо буюу Б.Болдбаатар мисс, жүжигчин П.Шүүдэрцэцэг нарыг үерхэж байгааг тэдний фэнүүд нь мэддэг. Тэгвэл хос хоёр хамтдаа "Инфо" сэтгүүлийн шинэ жилийн баярын дугаарыг чимжээ.

Дуулж бүжиглэх авьяастай жүжигчин бүсгүй маань фото моделийн чиглэлээр ч хүч сориод авсан удаатай. Түүнийг "Гоо сайхны мэс засал хийлгэсэн", "Олны танил эрчүүдтэй нэр холбогддог" зэрэг элдэв мэдээлэл гарах бүрт өөрийн зүгээс тайлбар байнга шахуу хийдэг болсон.

Саяхан өөрийн цахим хуудаснаа "Намайг унаж явахад хажууд минь түших хүн" дээрх зургийг нийтэлжээ. Түүний нэг сонирхол нь  шүлэг зохиох гэнэ. Тэрбээр өөрийн дотоод ертөнцийн өнгө гэрэл, хүсэл бодлынхоо илэрхийлэл болсон олон сайхан мөртүүдийг уншигчдын хүртээл болгож байсан юм.

Д.Ана