Алтны магнат Ц.Мянганбаярын отгон амрагаар тодрон, долоо дахь хүүхдийг нь төрүүлсэн топ модель О.Пүрэвдулам өнгөрсөн аравдугаар сард Сингапурт амаржсан билээ. Тэгвэл тэрбээр хэдхэн хоногийн өмнө эх орондоо иржээ.

Эрхэм алтны магнат Ц.Мянганбаярт долоо дахь хүүхдийг нь тэврүүлсэн топ модель бие галбиртаа ихээхэн анхаарал хандуулж, спортоор эрчимтэй хичээллэсэн гэдэг. Энэ ч утгаараа, усны хувцастай зургуудаа цахим хуудаснаа оруулж байсан удаатай. Өдгөө загварын найз нөхөдтэйгээ адил гоолиг нэгэн болжээ. М.Тэнгэрмаа нэртэй бяцхан охиноо асран гэр зуур байгаа топ бүсгүй саяхан дотны найзуудтайгаа уулзан шинэ жилээ тэмдэглэсэн байна.

Д.Ана