"Гоёл-2014" наадмын топ моделиор шалгарсан С.Ариунбилэг загварын тайзан дээр гаргасан амжилтуудаасаа гадна гадаад дотоодод зохиогдсон хэд хэдэн миссийн тэмцээнээс шагнал хүртсэн гэдэг. Үүнээс гадна өөрийн дотны найз болох загвар өмсөгч Т.Уранзултай хамт "Cherful" нэртэй хамтлаг байгуулан "Испани аялгуу" хэмээх дууг дуулж дүрсжүүлсэн удаатай. Энэхүү дууныхаа клипний зураг авалтыг Сингапурт хийлгэн тухайн үедээ л шуугиан тариад авсан.

Сүүлийн үед тэрбээр энэ тэндхийн арга хэмжээнд уригдах болжээ. Харин топ модель бүсгүйг "өмнө нь хамтлаг байгуулаад дуулж явсан юм чинь ямар нэгэн дуу дуулж өгөөч” гэх хүсэлт ирүүлдэг болсон гэнэ.

Энэ нь түүнийг ихэд эмзэглүүлдэг бололтой. Топ модель С.Ариунбилэг: "Би мэргэжлийн дуучин биш шүү дээ. Зүгээр л өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилгоор хамтлаг байгуулан, ганц хоёр дуугаа гаргасан. Үнэхээр сайхан хоолойг бурхан надад заяасан бол би дууны карьераа орхихгүй байсан. Тэгэхээр одоо надаар дуу дуулах гэж битгий эвгүй байдалд оруулаач гэж хүсмээр байна" хэмээн хариулт өгчээ.

 

Д.Ана