Бүгдэнд нь захиа унших өдрийн мэнд хүргэе. 33 настай Солонгост амьдардаг залуу байна аа. Урьд нь удаан үерхсэн хүнтэйгээ нэг гэрт ороод үр хүүхэд гаргаж амжилгүй 2 биенээсээ хөндийрсөөн бусад шиг бие биеэ гомдоож салсан юм болоогүй. Тэрнээс хойш эр хүн болсон хойно алдаг оног бүсгүйчүүдтэй уулзаж учирсан ч айлын охин гомдоож байгаагүй ээ. Жоохон нас ахиад ч тэрүү шаардлага өндөр болоод энд ч олигтой бүсгүйчүүд ховор юм. Би өөрөө нээх тийм тэнгэрийн амьдан биш л дээ гэхдээ л бас насан туршийн ханиа сайтар хардаг.

2 жилийн өмнөөс 1 бүсгүйтэй танилцаад 2 биенээсээ бага зэрэг болжоомжилсхийгээд нэг л эрчимтэй болж өгөхгүй байсан ч одоо өмнөхөө бодвол нэлээд дотно болсон л доо. Яагаад гэвэл тэр бүсгүй сайхан үзэсгэлэнтэй хүүхэн ч Солонгос хүнтэй суугаад 1 хүүтэй болоод салсан байсан хүүхэд нь өөр дээр нь байдаггүй гэхдээ байнга холбоотой байдаг. Тиймдээ ч тэрүү эсвэл би тэр хүүхнийг анх хараад нэлээд юм үзсэн толгой байж магад цаашдаа л суухгүйгээс хойш гээд хамаг зүйлээ л ярьчихсан тэр ч надад бүх зүйлээ ярьсан.

Цаг хугацаа явахын хэрээр бид 2 нэг холбоо тасраал буцаж нийлж байгаад надаа таалагдаж эхэлсэн яахав Солонгос хүнтэй суугаад алдаа л биз хүн алдахгүй байна гэж юу байхав гээд энэ зүйлийг хаялаа. Гэтэл манай хүн ер нь л найз нөхөд ихтэй ууж идэх дуртай юмаа за яахав энэ бас татрах байлгүй гэж бодсон ер нь бол бага зэрэг татарсан л даа гэхдээ л сэтгэлд хүрэхгүй байв. Дээрээс нь би 6 сарын өмнө манай хүн найзийнхаа дүүтэй 10 насны зөрөөтэй нэг баньдтай унтсан байсныг нь санамсаргүй мэдчихвээ хөөрхий. Бөөн л юм боллоо. Бид 2 албан ёсоор биш байсан биздээ энэ тэр гээл надаас үнэхээр их гуйлаа. Би ч түүний яриа үнэхээр тийм ч юмуу гэж бодсон ч найзийнхаа дүүтэй заавал унтдаг нь ямар хэрэг байсын болоо гэсэн бодол толгойноос минь салахгүй байлаа.

Гэхдээ би энүүгээр нь даапаалаал байх хүсэлгүй ч хэрүүл гарвал энэ сэдэв хөндөгдөж дээрээс нь миний урьдны хүүхнийг давхар ярина. Би ч бас нээх ямарч өөгүй байгаагүй л дээ. Саяхан бас манай хүн өөр нэг дотны хуурай ах ч гэнэ үү тийм гардаа намайгаа жоохон ховолс хийгээл чаталчиж би тэрэнд нь жоохон дургүй хүрлээ. Гэр орны асуудал ер нь гэр дотроо л байсан нь дээр биздээ үгүй юм болвуу би эсвэл арчаагүйдээ ийм байдалд орчихвуу гэж бас бодогдлоо. Би нээх найз нөхөд хөндлөнгийн хүнд юмаа яриад байдаггүй л дээ.

За тэгээд ер нь энэ бүсгүй уг нь хүмүүжил нь гайгүй ч Солонгост ирээд бас бус сонин гаруудтай учраад бага зэрэг эвдэрсэн гэж болно. Надаас өмнө 3 амьдрал үзсэн хүн. 2 Солонгос залуу 1 Монгол залуутай байсан юм байна лээ. Эхний Солонгосоосоо одоогийн энэ хүүгээ гаргаад дахиж хүүхэд гаргаагүй.

Та нараас асуух зүйл маань энэ хүн үнэхээр ямар хүн байна вэ? Би арчаагүй байна уу эсвэл энэ бүсгүйд байна уу? Секс тал дээр бид 2 бол галзуу. Надаа хэлэхдээ хэнээс ч авч байгаагүй мэдрэмжээ авдаг гэсэн. Араас нь хэн ч ийм удаан хөдөлж байгаагүй гээд л сонин сонин юм ярина өө хэхэ /гоё өгзөгтэй болохоор гэсэн/ яахав тэр мэрийг нь сонсохоор эгдүүтэй хүүхэд шиг санагддын.

Өчигдөр дахиад хэрэлдчихсэн би бага зэрэг уусан байсан болохоор зарим зүйлийг нь тэсэж ирснээ нууцгүй хэлээд бага зэрэг муухай ааш гаргасан ярьж хэлэх хүнгүй тул энд л бичиж сууна даа. Та бүхэн эрүүл саруул ухаанаар миний бяцхан сэтгэгдэлд минь санал бодолоо хэлнэ үү.
Баярлалаа…

cekc.mn