Боб Сапп Аса аваргатай хүч үзэхгүй гэв
2017/12/22
Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга, ёкозүна асан Асашёрюү Долгорсүрэнгийн Дагвадорж энэ сарын 31-нд “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэгт оролцохоор бэлтгэлээ чамбайруулж байна.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хүчний бэлтгэл хийсэн бол хоёр хоногийн өмнө Монгол Улсын арслан Д.Азжаргал нарын зэрэг бөхтэй агаарт гарч, цасан дээр барилдааныг бэлтгэлээ нүцгэн хийж байсан юм.
Их аварга 2010 оны нэгдүгээр сард хэдийгээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлж, зодог тайлж байсан ч хүч, барилдааны арга барил хэвээрэй байгаагаа “Аса” live-аараа дуулгаж байсан.
Тэрбээр гурван VIP өрсөлдөгчтэй хүч үзэх бөгөөд эхнийх нь АНУ-ын холимог тулаанч Боб Сапп хэмээн өнгөрсөн долоо хоногт мэдээлж байсан ч Аса аварга өөрийн өрсөлдөгч нь тэмцээнд оролцох боломжгүй болж, нэрээ татсан гэж мэдээлжээ.
Түүнтэй тулах нөгөө хоёр VIP өрсөлдөгчийн нэрийг нь нууцалж байгаа аж. Магадгүй тэд жүдо, регби, чөлөөт бөхийн тамирчин байх болов уу гэсэн таамаг байна. Ямартай ч манай улсын тамирчин найман хүнтэй барилдана.