Шинэ оны эхний өдрүүдэд нийтийн дуучдын үе, үеийн уран бүтээлчид шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Шинэ жилийн наадамд дуучин Р.Дэлгэрмаа, Хишигбаяр, А.Түмэн-Өлзий, Л.Банзрагч тэргүүтэй дуучид оролцсон байна. Нийтийн дуучдаас МУГЖ С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нар монгол дээл, монгол гуталтай очсон нь олон хүний анхаарлыг ихэд татжээ.

Энэ жил Жавхлангийн гэргийг монгол хувцас өмсөнө гэж таамаглаж, зарим нь Жавхлангийн эхнэр нийтийн дуучдын шинэ жилд өмсөх хувцсаа өөрөө оёод дууслаа гэцгээж байсан билээ. Юутай ч нийтийн дуучдын шинэ жил сайхан болж, монгол дээлээрээ ижилсэн гоёсон хос хоёр олны анхаарлын төвд байсан юм.

Д.Ана