УИХ-ын эмэгтэй гишүүд "Ирцээ бүрдүүл" гэж хэвлэлийхэнд чичүүлэхгүй хэмээн дуулж байна
2014/01/03
УИХ-ын эмэгтэй гишүүд өөрсдийнхөө тухай дуу хийж дуулжээ.
Тодруулбал,..."Ир ир гэж Тамгын газраас шаардана, Ирц ирц гэж сонин хэвлэлээр шаагина, Энэ бол 76 та бидний амьдрал" хэмээн "Люмино" хамтлагийн "Намайг дагаад цэнгэ" дууны аянд танхимын 76 гишүүндээ хандан дуу зохиож, шинэ жил дээрээ дуулсан байх юм. Ер нь төр түшилцэж байгаа байж ингэж дуулдаг, клип хийлгэдэг дорой сэтгэлгээнд хөтлөгдөж, үндсэн ажлаа төдийлөн хийж чадахгүй байгаа нь тэдний өөрсдийнх нь мэдлэг боловсрол хэр тааруу байгаатай холбоотой гэж иргэд ч олон удаа тэдэнд хандан үглэдэг болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз.
"Ир гэж" Тамгын газрынхаа ажилтнуудаар шаардуулахгүй, "Ирцээ бүрдүүл" гэж хэвлэлийхэнд чичүүлэхгүй байх нь тэдний үндсэн үүрэг. Тэг гэж 76-г цалинжуулдаг билээ.
Нэгэнт ард иргэдийн төлөөлөл болон гарч ирж 76 суудал бөглөн сууж байгаа тэд ирж чадахгүй, ирцээ бүрдүүлж чадахгүй бол үнэн ээ хэлээд зайгаа тавиад, бүрэн эрхээ өгсөн нь дээр юмсан.
Д.Ана
lam ah · 2014/01/04
ug n jenderiin tegsh erh ...emegteichuudeer tor barialj uzwel idej uuh n baga gej boddog blaa..eniig uzeed odoo nogoo yamaan tolgoi yamband bagtahgui yantgar hatan zarga shuudeggui geh sanaand orow ish baijiigaagiin !!!ednees oodtoi humuus bsan bol arhinii huuliig ali ert gargaj olon zaluusiin amiig awrah bsan yum