Монгол бадарчин Амай хэмээн олонд танигдсан Золбаяр Африк тивд явж байхдаа хүнд өвчин тусч бөөрний дутагдалд орсон тухайгаа олон нийтэд мэдээлсэн билээ. 10 гаруй жил гадны улс орноор аяласан Амай төр засагтаа гомдож явдагаа илэрхийлээд буй.

Тэгвэл сошиалыг идэвхитэй хэрэглэдэг гэдгээрээ Монголчуудад хэдийн танил болоод буй Э.Цэрэн түүнд хандан:  "Монголын төр увайгүй ажиллаж байгаа нь үнэн ч гэсэн сайн дураараа аяласан хүн бүрийг шагнаад байвал энэ төр чинь бүр л сохорч гүйцнэ" хэмээжээ.

Харин ингэж хэлсэнд нь ундуйцсан Амай: "Намайг vхлvvд хэвтэж байхад Tseren Enebish гэж хvн friend request илгээхэд, хvлээн авав. Тvvнийг сошл д юу хийдгийг нь сая хараад нvдэндээ итгэсэнгvй. Монгол хvний тэсвэр тэвчээрийн хязгаарыг тогтоож, хамгийн хол нутагт мөрөө гаргаж, далбаагаа мандуулж, дараагийн vеийн залууст шинэ зам нээж, гаднаас сонин хачин цуглуулж байх vед хаанаас ч юм танихгvй хvмvvс гарч ирээд, гvтгэж доромжилж байсны эх сурвалж, гол хутгагч нь энэ ... байж гэдгийг ойлголоо. Даан ч тийм байх аа. Аялагч, Олон улс судлаачийн ялгааг мэдэхгvй, vvргэвч л vvрсэн бол зvгээр хийсч яваа аялагч, жуулчин гэж ойлгодог ямар жоохон сэтгэлгээтэй хvн бэ. Шагналын тухай огт яриагvй байхад зохиож гvтгээд. Олж мэдсэн зvйлсээ л улсдаа зориулах юм сан л гэж ярьсан ш тээ. Өөрөөсөө зохиож бичдэг балиар авгай байна даа. Хvн амьд гарах гэж тэмцэж байхад ингээд сошиалд сенсаци хийж, like цуглуулаад явж байдаг. Сайнаар санах хvн лав биш" хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. 

www.seen.mn