Холливудын од Стивен Сигалд хайртай бүсгүйгээ алдаж байсан гэдэг хөтлөгч Гантулгын гэрийг гийгүүлэгч /Фото/
2018/01/08
Энгэрээ "Алтан гадас" одонгоор мялаалгаад удаагүй байгаа UBS телевизийн хөтлөгч Э.Гантулгыг нэгэн үе Монголын Чань Ву хэмээн нэрийдэж олон ч охид бүсгүйчүүдийн анхаарлыг татаж явсан гэдэг. Гэвч хөтлөгч Гантулга Б.Эрдэнэтуяа гэх бүсгүйг хайртай бүсгүйгээрээ сонгож хамтын амьдралаа эхлүүлсэн ч Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалд түүнийгээ алдсан юм. Стивен Сигал, Эрдэнэтуяа нар одоо ч хамт байгаа гэдгийг уншигчид маань мэдэх биз ээ. Хайртай бүсгүйгээ харийн залууд булаалгасан хөтлөгч Анууш олон жил ганц бие явж олон ч эмэгтэйчүүдтэй нэр холбогдсон ч амьдрал зохиосон нь ховор юм. Харин өдгөө хөтлөгч залуу маань Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Засаг дарга Ц.Баттулгын ганц охин Б.Золжаргалтай хуримаа хийж өнөр өтгөн амьдарч байгаа билээ.
Эх сурвалж: Seen.mn
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
-
9
-
10
z · 2018/01/13
uhaandaa zaluu huuhen olj avjil dee