"Мөрөөдлийн театр"-ын жүжигчид авьяас, чадвараараа бусад хамтлагаасаа ялгарч чаддаг гэдэгтэй хэн ч маргахшүй биз. Тус хамтлагийн залуу жүжигчин Ч.Болорчулуун саяхан Монголын залуучуудын холбооноос тодруулдаг "Тэргүүний залуу" алтан медалиар энгэрээ мялаажээ.

Тэрбээр нэлээн хэдэн дууны клипэнд тоглож, олны танил болсон. "Мөрөөдлийн театр"-ын ах, эгч нар шигээ чадварлаг уран бүтээлч болох хүсэлтэй явдгаа хэнээс ч нуудаггүй нэгэн. Энэ ч утгаараа, театрынхаа хийж буй бүхий л уран бүтээлд өөрийн авьяасаа харуулж эхэлсэн залуу жүжигчингийн идэвхи зүтгэлийг үнэлж ийн "Тэргүүний залуу" алтан медалиар шагнасан байна.

Дашрамд сонирхуулахад, жүжигчин Ч.Болорчулуун оюутан ахуй цагтаа мисс, загвар өмсөгч Т.Туяамаатай үерхэж байсан. Тэд яагаад хоёр тийш болсон шалтгаанаа хэнд ч ярьдаагүй бөгөөд хэн хэн нь энэ талаар ам нээхийг хүсдэггүй.

Ингээд залуу жүжигчин, тэргүүний залуугийн хувийн зургаас сонирхуулья.

Д.Ана