Дуучин Чулуунбаатарын Уранхолбоог танихгүй хүн ховор. Анх Ану, Болороо гэсэн хоёр охин хамтран дуулан гарч ирэн олны танил болж байсан. Тэдний ганган дэгжин хувцас, vсний өнгө, цоглог ритмтэй дуунуудаараар болон хувцслалтаараа хvvхэд залуучуудыг байлдан дагуулаад авсан гэдгийг уншигч та андахгүй мэднэ.

Удалгүй хамтлаг тарж хамтлагийн гишүүн Ану буюу Уранхолбоо бие даан уран бүтээл туурвиж "Хөөрхөн дэлхий" төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Дуучин Ану бизнесийн салбарт аль хэдийн хөл тавьсан бөгөөд Бээжинд сурч байхдаа "Wanted" студийн Бэрцэцэгийн дүү Түвшинбаяртай хайр сэтгэлийн холбоотой болон хөөрхөн Хатангоо охинтой болон аз жаргалтай амьдарч байгаа.

Тэгвэл Дуучин Ч.Ану дууны урлагаа орхиж байгаа бололтой. Тэрбээр ээж болсноосоо хойш уран бүтээлдээ гаргах цаг нь хомс болсон гэнэ. Үүнээсээ болсон уу өнгөрсөн онд  дорвитой уран бүтээл гаргаж фэнүүдээ баярлуулж чадаагүй. Тэгвэл дуучин байхаасаа илүү ээж гэх эрхэм хүний үүргээ сайн биелүүлэхээр болсон аж.

 









 

 
















 


 









Д.Ана