Бензин шаглагчдын санаархал энэ удаа бүтсэнгүй
2018/01/22
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 1630 төгрөгийн үнэтэй байсан А-92 бензинээ 1890 төгрөг болгон литр тутмаас 260 төгрөг хонжиж эхэлсэн нефтийн бүтээгдэхүүн импортлогчдод Монгол төр “Төмөр нударга” үзүүлснээр дэндүү даварсан бензин шаглагчид үнээ буцаагаад байранд нь орууллаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Шатахууны үнийг зөвлөлөөс А-92, А-80 шатахууны үнийг нэмэхгүй байх, А-95, 98 зэрэг шатахууны үнийг нэмэгдсэн хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан нь дээрх бензиний үнийг нэмсэн нь нефть импортлогчдын дур зоргоороо аашилсан үйлдэл байсны нотолгоо юм.
Сонирхуулахад Оросоос 1 литр бензинийг 1280-н төгрөгөөр оруулж ирдэг юм байна лээ. Харин Монголд зарахдаа 1 литрийг нь 1630-н төгрөгөөр зардаг байсан.
Нефть импортлогчид Засгийн газар 1 тонн бензин тутмаас 210000 мянган төгрөгийн татвар авдаг. Үүнийг нь тооцоолоод үзвэл 1 тонн нь 1630000 төгрөг болно. Татвараа хасаад 1420000 төгрөг. Ингэхээр ашиг нь 1 тонн тутамд 210000 төгрөг болно. Жилдээ 1 сая тонныг зарна гэж бодвол 210000000000 төгрөг буюу 2 их наяд 100 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ бол нефтийн бүтээгдэхүүн импортлогчдын олж буй ашиг нь шүү.
Үүнээс ажилчдын цалин, урсгал зардал энээ тэрээгээ хасахаар дор хаяж 1 их наядаас дээш төгрөгийн цэвэр ашиг гарч ирнэ. Ашиггүй ажиллаж байна гээд үнэ нэмэх, засгийн газрыг шантаажлаад байгаа нь үнэхээр утгагүй байгаа нь энэ хэдэн тооноос маш тодорхой харагдаж байна.
Олон жилийн туршид тасралтгүй нефтийн бүтээгдэхүүн оруулан ирж Монголчууд бидний толгойд багтахааргүй ашиг олсон байгаа юм, тэд. Ард түмний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг хайр гамгүй сорсон улс гэж нефть импортлогчдыг хэлэхэд буруудах зүйл байхгүй. Дээрээс нь шатахуун импортлогч компаниуд бүгд уул уурхайн салбарт лиценз нэрээр бидний өвөг дээдсийн өвлүүлж үлдээсэн баялгийг тонож цөлмөн улам л баяжицгааж байгаа.
Тэд тэгээд ч ханахгүй, шунал хүсэл нь улам л өргөжиж, улам л цаашилсаар байгаа нь саяхны үйл явдлаар нотлогдсон. Товчхондоо тэдний шунал хэзээ ч дуусахгүй. Яагаад гэвэл тэдний шуналын сав нь нефтийн бүтээгдэхүүн хадгалдаг том том сав шигээ ёроолгүй.
Саяхан тэд Засгийн газраас 280 тэр бум төгрөг нэхэж яаж аяглаж байсныг Монголчууд их багагүй харцгаасан, гайхацгаасан. Засгийн газар мөнгө өгөхгүй гэхээр бензинийхээ литр тутмын үнийг 300 орчим төгрөгөөр нэмчихийг ч харцгаасан.
Чөлөөт зах зээл, хувийн өмч, хувийн хэвшлийнхнийг төр дэмжинэ гэсэн үзэл санаа, үйл хэргийн ард ийм л бэртэгчин, шуналтангууд Монголчуудыг сорон мөлжиж байна. Бензин шатахуун үнэд орохоор өргөн хэрэглээний бүх барааны үнэ нэмэгддэг бичигдээгүй хууль бий. Харин бүх барааны үнэ нэмэгдэх байсан хүсэшгүй аюулаас Шатахууны үнийн зөвлөл нэг удаа Монголчуудыг аварч, аргацаалаа.
Гэхдээ шунал нь шулам болсон нефть импортлогчид хэдхэн сарын дараа дахиад л үнээ нэмнэ хэмээн дайрахгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл тэдний шунал хүсэл нефтийн бүтээгдэхүүнийхээ том том сав шиг ёроолгүй, ханаж цадахыг ихээ эрт мартацгаасан улс билээ.
Д.Түвшин
Эх сурвалж: 24tsag.mn
irgen · 2018/01/22
gazrin tosni jurmandaa jaahan uurchlult oruulaad zah zeeliinhee 30% d orsuudig oruulahd buruu yum baihgui dee
Зочин · 2018/01/22
Оросын бэнзин клонкуудыг тодорхой хэмжээнд зөвшөарөх хэрэгтэй Тэгвэл эд ингэж монофолдож шантаажилж чадахгүй болно
Зочин · 2018/01/22
Оросын бэнзин клонкуудыг тодорхой хэмжээнд зөвшөарөх хэрэгтэй Тэгвэл эд ингэж монофолдож шантаажилж чадахгүй болно
Зочин · 2018/01/22
Оросын бэнзин клонкуудыг тодорхой хэмжээнд зөвшөарөх хэрэгтэй Тэгвэл эд ингэж монофолдож шантаажилж чадахгүй болно
Зочин · 2018/01/22
Петровис 92 оо 95 йн үнээр зарсан юм бишүүү
Зочин · 2018/01/22
Бодит байдал дээр наад шуналын туламнууд чинь АИ-92 байхгүй гэж гүрийгээд л нөгөө үнэ нь нэмэгдсэн 95,98 -аа зарчихаа мэдэх байлгүй.Гадуур 92 олдохгүй алаан болж байгааг мэдэж байгаа боловуу энэ малнууд.