Навчин дээрх Шүүдэр
2014/01/07
Энэхүү зураг дээрх бүсгүйчүүдийг уншигч та бүхэн андахгүй сайн танина. Жүжигчин Б.Навчаа сүүлийн үед кино, реклам гээд дэлгэцээр гарч буй уран бүтээлд тоглож эрэлт ихтэй жүжигчдийн нэг. Тэрбээр хээгүй, хэнэггүй, шулуун яриагаараа үзэгчдийг байлдан дагуулж чаддаг билээ. Тиймдээ ч олны анхаарлын төвд байх болсон. Жүжигчин бүсгүй өөрийн найруулсан "Navchaa film"-ийн бүтээл "Ларьдма" хэмээх монголын уран сайхны кино нэг хэсэг шуугиан тариад авсан гэдгийг тэрхүү киног үзсэн хүн бүр мэднэ. Хамгийн сүүлд гэхэд киног нь хулгайлан цахим сайтнаа байршуулсан нэлээн хэдэн кино сайтуудыг хаалгаад авсан билээ.
Харин жүжигчин П.Шүүдэрцэцэгийн хувьд, Монголын загвар өмсөгчдөөс кино урлагт урвах миссүүд олон болсон. Тэдний нэг нь загвар өмсөгч, жүжигчин гээд олон мэргэжилтэй П.Шүүдэрцэцэг юм. Тэрбээр “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, хамгийн сүүлд "Ану хатан" кинонд хүртэл дүр бүтээгээд амжсан. Шүүдрээ айлын ганц болохоор эрх талдаа. Гэхдээ багаасаа урлагаар явж долоон настайгаасаа л бүжиглэж эхэлсэн гэдэг.
Саяхан жүжигчин хоёр бүсгүй хамтдаа зургаа авахуулан өөрсдийн цахим хуудсанаа нийтэлжээ.
Д.Ана