Бидний амьдарч буй энэ эх дэлхийн цаг хугацааг судар дандраас ”Галба” хэмээн томьёолох ба энэхүү Галбыг “Сайн галба” хэмээн нэрлэмүй. Яагаад “Сайн галба” хэмээн нэрлэсэн бэ гэвэл энэ галбад мянган бурхан залрах учир ийн нэрийджээ.

Одоогоор дөрөвдэх буюу бидний бурхан багш Шагжа Муни залраад, түүний шашин таван мянган жил оршихуйн Бурханы шашны тооллоор хоёр мянга есөн зуугаад он болсон үед бид амьдарч байна.

Бурхан багш найман шадар шавьтай ба түүний нэг нь их бодьсадын дүрээр морилсон Манзушир юм. Манзушир тэргүүтэй тэдгээр найман шадар шавь нь Бурхан багшийн шашныг арвитган дэлгэрүүлэх, сахин хамгаалах үүрэгтэй бөгөөд, чингэхдээ тэр их бодьсадва нар Лам багш, Ядам бурхан, баатар, багаатудчид, номын сахиулсан, эгэл хүмүн, элдэв амьтан, сохор доголон, галзуу, гуйлгачин, зам харгуй, гэрэл гэгээ, орд байшин тэргүүтэй амьтай, амьгүй нугууд лугаа хувилан шашин, амьтны тусыг бүтээдэг буй.

Бурхан багш ирээдүйн лүндэн үзүүлэхдээ “Миний шашин умраас умар зүг дор дэлгэрмүй” хэмээн айлдсан ба тэр нь болбоос Энэтхэг хутагтын орноос Төвд цастын орон, тэндээс Их Монгол орноо дэлгэрсэн лүгээ дээд богд нар айлддаг.

Бурханы шашин дэлгэрсэн газар бүрнээ тухай тухайн газар орон, цаг агаар, хүн зоны соёл уламжлалаа дагаад өөр өөрийн урсгалаар дэлгэрэхдээ зарим газар Бага хөлгөн, зарим газар Их хөлгөн, зарим газар зөвхөн Судрын ёс, зарим газар зөвхөн Тарнийн буюу Дандарын ном дэлгэрсэн бөгөөд Төвд оронд Бурханы шашин олон урсгалаар дэлгэрч, тэдгээрийг зарим нэгэн харшилдуулахын цагт Богд Зонхоба бээр (1357-1419) Бурхан багшийн Найман түм дөрвөн мянган номын цогцос дор нэвтрэн мэргэшээд хүмүүний нэгэн насан, нэгэн биен дор судар, дандарыг хослуулж их таван ухаан, бага таван ухааныг суралцаж боловсрон туулах сургуулийг нээснээрээ Гэлүгба буюу Шарын шашныг үүсгэгч нь болсон ажгуу.

Нэрний тухайд Гэлүгбааг орчуулбаас Буяны ёст хэмээх ба, бас Риво Ганданба ч хэмээдэг бөгөөд орчуулбаас Уулын Төгс баясгалант хэмээнэ. Ерөнхий утга нь аглаг уул, хээр талд байгуулсан хүрээ хийд, бясалгал бүтээлийн оронд сонсох, санах, бясалгах гурваар судар, дандарт суралцаж, төгс баясгалант боловсролыг олох буюу төгс гэгээрлийг олох утгыг илэрхийлэх бөгөөд өвөрмөц утгатаа, Гандан ууланд анхныхаа хийдийг байгуулсан учир ийн нэрлэсэн болой.
Шарын шашин хэмээсэн нь гаднаа судрын явдлаар яваад, дотроо тарнийг бясалгаж ал шар номт гурван дээлийг өмсөж гурван суртгаалаар мөрд суралцан явах учир ийн нэрийдсэн.

Богд Зонхоба дор тааллын шадар шавь нарын ахмад нь Их бодисун Манзуширийн хувилгаан лугаа алдаршсан Дүлзин Дагва Жанцан (1350-) агаад Богд Зонхабыг ном айлдан ахуй дор Бэхар сахиулсны хувилсан нэгэн цагаан дээлт хөвгүүн ирээд “Над дор шашныг сахихуй лугаа туслалцаа хэрэгтэй” хэмээн ахин дахин айлтгасан ба түүний хойд дүр Банчэн Соднам Дагва (1478-) ламын үед Бэхар бээр өөрийн биеэр ирээд “Замбуутив бүхнээр хэрэн хэсэж Гэлүгбагийн шашныг сахин чадах нэгнийг хайсан боловч онол дээр гарсан бодьсадва тань лугаа адил нэгийг эс олсон бөгөөд эдүгээ таныг эгээрэн ирэв. Та бээр энэхүү шашныг сахин хамгаалах хэрэгтэй буй”хэмээн өчил өчсөн бөгөөд тэндээс гурван төрөл дамжсан буюу.

Банчэн Соднам Дагвын хойд дүр Соднам Иши Ванбуу (1556-) түүний хойд дүр Агваан Соднам Гэлэг Бал Самбуу (1594-) түүний хойд дүр болбаас Брүлгү Дагва Жанцан (1619-1656) бөгөөд түүнийг манай Өндөр гэгээн Занабазар (1635-1723)-ын багш Банчин Чойжи Жанцан Богд (1570-1662) тодруулсан ажгуу.

Тэр үед Монголчууд, Монголоос тодорсон Дөрөвдүгээр Далай лам Ёндонжамц (1589-1661) Лхасад жил тойрон болоод идэр залуугаар хорлогдсон тул түүний хойд дүрийг Брүлгү Дагва Жанцан лугаа шүтсэн бөгөөд Брүлгү Дагва Жанцан балчир нялхаасаа хүчир зовлон олныг туулсан ба Төвдөд байрлах монгол цэргийн хүрээнд суух болсон тэргүүтэн түүний өөрийн бичсэн намтарт буй. Бас ирээдүйн эш үзүүлсэн олон шүлэг, дуулал, тэмдэглэлийн эмхэтгэл буй.

Тэрбээр эрийн цээнд хийгээд ламын цээнд хүрээд Монгол, Төвд олон сүсэгтний тусыг цаглашгүй их бүтээсэн учир Тавдугаар Далай лам Лувсанжамц (1617-1682) Брайбүн хийдийн Доод ордны хувилгаан ба Брүлгү Дагва Жанцан бээр Дээд ордны хувилгаан лугаа алдаршиж Монголын эргэлчин мөргөлчин, жуулчдын цуваа тасрахаа больсон хэмээдэг ба бас өргөл нь хүртэл Дээд ордны хашаанд багтахгүй болсон тэргүүтэн Тавдугаар Далай лам Төвдийн Бодала ордонд хаан ширээнд залран ахуйд Брүлгү Дагва Жанцан ламын эрдэм үйлс, яруу алдар орон газар бүхнээ түгсэн учир Цагаан сарын Лхас монлам хурах үед олонх бээр тэргүүн сэнтийд залах тэргүүтэнд Төвдийн засгийн эрх баригч Дэсрид Содном-Равдан бээр голлон түүн дор атаа хорсол үүссэнээр хутагтыг гучин найман нас сүүдэр зооглон ордондоо саатан ахуй нэгэн үдэш Төвдийн засгаас нэг бүлэг зандалчин явуулж бүрлэгсэн бөгөөд, анхан дор зандалчид бясалгалын нойрсох ордонд ороод мэсээр наймантаа хатгасанд хутагт олон төрөлдөө хуяг бясалгасны шалтгаанаар үл бүрлэгдэх хийгээд, хатгасан тус газар болгон нүд гарсан тул хутагт зандалчид дор айлдруун:

-Би бээр олон төрөлдөө хуяг бясалгасан тул мэсэнд үл егүүтмүй. Дахин нэг хатгаваас есөн нүд гарах тул хойшид Рахулагаас ч илүү догшин сахиус болоод, миний сүүдэр туссан амьтан бүхэн үхмүй! Тиймийн тул тэр Дамжан Чойжил шүтээний хоёр эврийн хооронд байгаа хадгийг авч миний хоолой дор чихвээс би бээр егүүтмүй хэмээн зарлигласны дагуу зандалчид ёсчлон болгосонд хутагтын догширсон гэгээн сүнс нь эцэг нь Тотгорын хаан буюу Ганиш тэнгэр, эх нь Дээд орчлонгийн хатан хоёрын хөвгүүн болж мэндлээд Бодала ордонд хатуу рид хувилгаан хэтэрхийеэ үзүүлснээр ихэд алдаршсан ба Тавдугаар Далай лам тэргүүтэй Төвдийн Гэлүг, Нинма, Сажа, Гармабын толгой лам нар догшин үйлийн жинсрэг тэргүүтэй хатуу тарнийн үйлсээр дарахыг оролдсон боловч хэн бээр ч үл дарж чадав.
Чингээд бүгд шашны сахиулснаар эрхшээл өчсөн ба Тавдугаар Далай лам бээр Төвдийн Дол нутгийг өргөж, Лхасад Бродэ Хансар буюу Баясгалант Амурлингуй Шинэ Харш хэмээхийг барьж өргөөд Дорж Шүгдэнгийн товч хураангуй үйлсийн захиас “Сүндэрлэн бүтсэн хоосон чанарын эгшиг” хэмээхийг зохиож наминчлал өргөсөн ажгуу.
Урьд Брүлгү Дагва Жанцан сэрүүн тунгалаг ахуй үеийн ирээдүйн лүндэнд:
Эндээс ирээдүй дор зүүн зүгийн балгад лугаа
Эрх баялаг Манзуширийн орны номхогдохууны чуулганыг арвижуулмуй!

Тэндээс алс бөглүү харанхуй орон дор
Тэнцэш үгүй номын зулыг сайтар бадраамуй хэмээн айлдсаны учраар Монгол оронд Дөрөвдүгээр Халх Жэвзүндамба Хутагт Лувсан Түвдэн Ванчиг Жигмэд Жамц Богд бээр залж ирсэн түүхтэй.
Шарын шашинд гурван их алдартай гүн ухааны сургууль бол Банчэн Содном Дагвын егча, Сэр Жэвзүнбын егча, Гүнчэн ламын егча хэмээх гурав буй.
Манай Их Хүрээний гурван их дацан буюу их сургууль нь Гүнгаа Чойлин, Едга Чойлин, Даш Чоймбол бөлгөө. Үүнээс Гүнгаа Чойлин дацан нь Банчэн Соднам дагвын егчатай учир барилдлагаар Цог Төгөлдөр охин тэнгэр Балдан Лхам хийгээд ялангуяа нандин шүтээнээр Очирын Хүчит Дорж Шүгдэнг дацангийн сахиусаар залсан түүх Гунгаа Чойлин дацангийн түүх ”Их Хүрээний Баруун Чойрын Уг Гарвал Өгүүллийн Эрих Гиннарын Эгшиг Дуун” хэмээх дотор тодорхой буй!
Энэ дацангийн өвгөн лам нар 1937 оноос 1990 он хүртэл нууцаар тахилга хийгээд анхааран авлагыг таслал үгүй авч ирсэн.
Дацанг анх Гандантэгчилэн хийдийн шашны сургууль дотор шүнлайв Дамдин (1915-2001) өвгөн лам нарын хамтаар байгуулж сэргээгээд, одоо байгаа дацангийн дуганыг бариулж, 2001 онд ашиглалтад оруулж Равнай, Даш Сожон, Шүгдэн сахиусны тахилга гурвыг хийж нээсэн юм. Одоо Гандангийн Хамба Чойжамц гуай, Дамдин гуайн дараагийн шүнлайв Гүндсамбуу гуай тэргүүтэй ахмадууд нэг бүрчлэн мэдэх амьд гэрч нарын зарим нь мөн.
Басхүү манай Наймдугаар Богд Агваан Лувсан Чойжи Няма (1869-1924) бээр 1911 онд үндэсний тусгаар тогтнолоо бадрааж Дорж Шүгдэнг төрийн сахиусаар залсан нь түүний дүү Төрийн Чойжин Лувсанхайдүв (1872-1918)-ийн байгуулсан эдүгээ бидний Улаанбаатарын балгадын хүйсэн дээр орших Чойжин ламын Сүмд залаатай буй.

Бас Наймдугаар Богдын Ордон сүмд ч залаатай. Богд бээр цаг маш цөвүүрэхэд Бэхар, Сэтав тэргүүтэй сахиус нугуудыг буулгаж Монголын тусгаар тогтнолыг хамгаалахыг айлтгахад тэд “Бид үл дийлмүй. Шүгдэн сахиусан дор даатгаж айлд” хэмээсний дагуу Богд ихэд хайлан хадаг барьж Шүгдэн дор айлтгасан дор Их Сахиулсан бээр хадгийг авч соёрхсон түүх буй.

Яагаад Гомбо, Чойжал , Лхам тэргүүтэй их сахиусан нугууд Чойжинд буудаггүй вэ хэмээвээс, тэд бээр ертөнцөөс ангижирсан билгийн мэлмийтэн учраас хүмүүний бие дор буудаггүй бөгөөд гүртэн нь хүн учраас буух үгүй бөлгөө. Бас тэдгээр сахиулсан “Төгс төгөлдөр цаг үе”-ийн хүмүүстэй ойр барилдлагатай учраас “Цөвүүн цаг”-ийн хүмүүсийн нисваанисын түйтгэр зузаан, барилдлага алс хол. Бэхар буюу Найчүн, Догшин Цамба буюу Сэтав, Шүгдэн тэргүүтэн бээр ертөнцийн дүрийг барьсан тул Чойжин ламын бие дор буух бөгөөд эдүгээ цагийн хүнтэй ойр барилдлагатай.

Ялангуяа “Манзуширын үндсэн дандар” хэмээх сударт гарсанчлан хийгээд түүний дараалан гарсан дүрүүд нэн ялангуяа Богд Зонхабын хамгийн ахмад шавь Дүлзин Дагва Жанцан хийгээд түүний хойд дүрүүд, ялангуяа Банчэн Соднам Дагва, Брүлгү Дагва Жанцан нарын таалал ерөөлөөр тэмцэлт таван зуун жилийн эрин үед хүмүүнтэй хамгийн ойр байж чадах их бодисун болох тухай судар, дандар, шастир нугууд дор аль эрт айлдсан буй.
Зарлигаар байгуулсан Амарбаясгалант хийдийн хуучцуул сайцуулын түүхэнд “Сайн цаг ирэхэд урд зүгээс нэгэн их хүмүүн цагаан заан хөлөглөж ирээд Амарбаясгалант хийдийг сэргээн засварламуй” хэмээсний утга цаг лугаа бууж гал морин жил буюу цагаан морин жил 1990 онд цаг сэргээд Уран данзан (1916-2005) багш тэргүүтэй өвгөн лам нар хийдийг ахин нээж, хурал номоо эхлүүлсний дараа жил 1991 онд Монгол Ринбүчи Гүрү Дэва (1909-2009) багш Балбын Вант Улсаас Монгол орноо морилж орон хийдүүдээр заларч Амарбаясгалант хийдэд залраад сэргээн засварлах таалал төрж, нөр их ажил эхлүүлсэн ба ялангуяа лам нарын эрдэм мэдлэгт онцгой анхаарч,маш их шахалттайгаар лам хүүхдүүдийг боловсруулсан болно. Урд зүгээс их цагаан онгоцоор морилсон учир түүнийг “Их хүмүүн цагаан заан хөлөглөж ирсэн” хэмээн өвгөн лам нар тайлж айлдсан ажгуу. Тэр үеэс Амарбаясгалант хийдийн Шүгдэн сахиусны тахилгыг сэргээн соёрхож, урьд Брүлгү Дагва Жанцан ламын эш лүндэн цаг лугаа буусан нь тодорхой харагдаж буй.
Энэхүү Очирын хүчит Дорж Шүгдэн сахиусыг шүтэж байсан Монголын их төрөлхийтнүүд болон тэдний зохиолуудыг жишээ төдий дурдваас Дөрөвдүгээр Жэвзүн Дамба Хутагт, Наймдугаар Богд хаан, Хамба Номун Хан Лувсанхайдүв, Их хүрээний Эрхмийн аймгийн Минжүүр Дорж Чан, Зава Дамдин Лувсандаяан тэргүүтэн ба:
1.Зая Бандида Лувсан Пэрэнлэйн тэмдэглэлийн дотроос тусгайлан гаргасан “Брүлгү Дагва Жанцангийн эрт морилсон урд дүрүүдийн цадиг сэлт намтар”,
2.Дөрөвдүгээр Богд Жэвзүн Дамба Лувсан Түвдэн Ванчиг Жигмэд Жамц бээр зохиосон Жалчэн Дорж Шүгдэнгийн балин өргөл “Цог төгөлдөр Шамбал”,
3.Монголын Да Хүрээний Хамба Номун Хаан Агваан Хайдүв бээр зохиосон Мэргэн бөгөөд бүтээлийн эрх баялаг Их Банчэн Соднам Дагвын цадиг залбирал “Сүсгийн цэнгэлийн далайг дэлгэрүүлэн үйлдэгч сайн өгүүллийн хурын үүлс”,
4.Зава Дамдин Лувсан Даяаны зохиол Зөөлөн итгэлт Хоёрдугаар Ялгуусны шашны нийт бусын сахиус Жалчэн Дорж Шүгдэнзалын номын тухай эмхэтгэлийн гарчиг “Аянган хүрдний гялалзсан цагариг” хэмээх,
5.Бас түүний зохиосон Лам багш, номын сахиусны зарим нэгэн нууц зохиол үйлсийн түүх “Чандмань эрднийн нууц хуурцаг” хэмээх тэргүүтэй олон зохиол судар буй ажгуу.

ШҮГДЭН
Бидний амьдарч буй энэ эх дэлхийн цаг хугацааг судар дандраас ”Галба” хэмээн томьёолох ба энэхүү Галбыг “Сайн галба” хэмээн нэрлэмүй. Яагаад “Сайн галба” хэмээн нэрлэсэн бэ гэвэл энэ галбад мянган бурхан залрах учир ийн нэрийджээ. Одоогоор дөрөвдэх буюу бидний бурхан багш Шагжа Муни залраад, түүний шашин таван мянган жил оршихуйн Бурханы шашны тооллоор хоёр мянга есөн зуугаад он болсон үед бид амьдарч байна.

ЗАВА ДАМДИН РИНБҮЧИ