Орон нутгийн зам дээр машин онхолдож хоёр хүн амиа алджээ
2014/01/09
Зам тээврийн осол, хэргийн 324 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Осолд өртөж гэмтсэн хүн нэг, орон нутагт зам тээврийн ослоос үүдэлтэй хоёр хүн амиа алджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 52 бүртгэгдсэн байна. Тухайлбал, Төв аймгийн Баян сумын нутаг XII зөрлөг гэдэг газар буюу “Болор” зоогийн газраас урагш хоёр километрийн зайд автомашины осол өчигдөр 21.30 цагт гарч, хоёр хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, УАЗ-469 маркын 30-01АРА улсын дугаартай автомашин онхолдож, хоёр зорчигч амь насаа алдаж, мөн нэг зорчигч бэртсэн юм.
Хэргийг Налайх дүүргийн Замын цагдаагийн газарт шалгаж эхлэсэн байна.
Энэхүү мэдээг жолооч нараа замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүйн бүсээ зүүж, анхаарал болгоомжтой оролцож байхыг сэрэмжлүүлэх үүднээс мэдээллээ.
Х.Даваа