Мартаж үл болох бас нэгэн НУУЦ удахгүй ил болно
2018/02/13
2015 онд үзэгчдийг байлдан дагуулж чадсан дэлгэцийн томоохон уран бүтээл бол яах аргагүй “МАШ НУУЦ” уран сайхны кино билээ. “Жийж” продакшн болон "Фантастик" продакшны уран бүтээлчдийн санаачлан хэрэгжүүлж буй “МАШ НУУЦ” төслийн анхны уран бүтээл болох тус кино нь 1960-1970 оны үеийн Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож байсан барилгын цэргийн ангид болсон үнэн бодит түүхээс сэдэвлэн бүтээгдэж байсан бол тус төслийн хоёр дахь уран бүтээл болох “МАШ НУУЦ-2” буюу “БАЙТАГ БОГД” уран сайхны кино 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна.
Эx орон, xил xязгаарын үнэ цэнэ, эрэлхэг Монгол хилчдийн тэсвэр, тэвчээр, зориг хатуужлыг харуулсан “БАЙТАГ БОГД” уран сайхны киног Байтаг Богдын тулгаралтын түүхт 70-н жилийн ойд зориулан бүтээжээ.
2015 онд үзэгчдийн хүртээл болсон “МАШ НУУЦ” уран сайхны кино дэлгэцэнд гарсан цагаасаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч, шуугиан тариад байсан билээ. Тэр ч утгаараа “МАШ НУУЦ-2” буюу “БАЙТАГ БОГД” УСКинонд өмнөх ангийн үйл явдал үргэлжлэх эсэхийг сонирхсон хүн олон байсан. Үүнтэй холбогдуулан, уран бүтээлчдийн зүгээс ““МАШ НУУЦ”-ын үйл явдал үргэлжлэхгүй. “МАШ НУУЦ-2 буюу БАЙТАГ БОГД кино нь “МАШ НУУЦ” төслийн хүрээнд хийгдсэн хоёр дахь бүтээл болохоос хоёрдугаар анги биш. Энэ удаад бид 1948 оны Байтаг богдын тулгаралтын тухай өөр нэгэн нууц түүхийг дэлгэн харуулах болно” гэх албан ёсны тайлбарыг өгсөн байна.
Хүннү · 2018/02/14
Урлаг гэдэг бол хүнийн оюун санаанд шууд буудаг агуу зүйл, ямар сэдвийг өлгөн авч түүнийгээ ямар байдлаар хүмүүст хүргэх вэ гэдэг хамгийн чухал. Манайхан бодхоор бодит байлаас арайл хол өрүүлээд байх юм. Тэгээд тэр худал хэтрүүлгээ "энэ чинь урлаг байхгүй юу" гэх юм. Үүнээс харвал урлаг гэдэг чинь тийм ч хүн үзэж сонирхоод байх юмгүй эд шиг санагдах боллоо. Энэ зөв үү? Уул нь 70 хувь нь үнэн 30хувь нь нөгөө урдаг байвал болох юм шиг ээ. Зохиол нь голдуу хүмүүсийн цуу ярианаас сэдвэлсэн байх юм.