Өнгөрсөн жилийн загварын ертөнцөд олон үйл явдал болж өнгөрсөн. Авьяаслаг завгар өмсөгч бүсгүйчүүдийн нэг нь  “Мисс Монголиа 2013” тэмцээний тэргүүн байр, титмийн эзэн мисс Н.Ану.

Тэгвэл улиран одсон он түүнд амжилт бүтээлийн дээдийг авч ирсэн. Өчигдөр загвар өмсөгч бүсгүй маань нулимс унагажээ. Тодруулбал, түүнд хайртай залуу нь  гэрлэх санал таьжээ.  Энэхүү аз жаргалтай, романтик мөчид мисс бүсгүй маань өөрийн сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй баярын нулимс унагасан нь энэ аж.

Өвдөг сөгдөн гуйсан найз залуугаа хараад, сэтгэл нь хөдөлсөн Н.Ану нулимсаа барьж чадаагүй гэнэ. Тэрбээр хайртынхаа тавьсан гэрлэх саналын хариуд  “Миний сэтгэл зүрх зөвхөн чинийх” хэмээн хариулсан гэж түүний дотны найз нь өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Ийнхүү гэрлэх санал тавьсан залууг Амараа гэдэг бөгөөд барилгын чиглэлээр хувийн бизнес эрхэлдэг аж.

Дашрамд дуулгахад, Амараа нь төрийн шагналт яруу найрагч Р.Чойном агсны ач хүү юм. Тэд дөрвөн жил үерхсэний эцэст Ану ийнхүү гэрлэх санал хүлээн авчээ.

Д.Ана