Д.Сэржмядаг охины гэрийнхийг шалгаж байгаа гэв
2018/02/27
Дорноговь аймгийн Замын-үүд сумын гуравдугаар баг Мөнгөншонхорын 3-ын 18 тоотод амьдран суудаг байсан найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааг цагдаа нар үргэлжлүүлсээр байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хичээлдээ явахаар гэрээсээ гарсан охин алга болоод гурван сар болж буй. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрийн хэлсэнээр охины талаар мэдээлэл өгөх боломжгүй ч ар гэрийнхийг нь шалгаж байгаа аж. Хэрэгт холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагч нар нэмэлт бүрэлдэхүүнээр Дорноговьд ажиллаж байгаа юм байна.
Энэ оны нэгдүгээр сард охины эрэн хайх ажиллагаанд давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой,118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумыг бүхэлд нь нэгжсэн боловч ямар ч хэргийн сэжим гараагүй юм.
Зочин · 2018/02/28
Үгүй байх гэж бодож байна. Тэднийхийг шалгаад байх юм ч байхгүй дээ. Харин хил гараагүй л бол хаа нэгтээ байгаа, цагдаа нар олохгүй байгаад гайхаж байна.
Зочин · 2018/02/28
цэнэггүй болоод
зочин · 2018/02/27
яг тэр үедээ ээжрүүгээ залгасан байдаг. Ээж яагаад утсаа аваагүй вэ...
Хмм · 2018/02/27
Харин надад бас яг дотроосоо юм шиг санагдаад байгаа шүү хамаатан садан юу байдын алаад энд тэнд нуучихсан ч юм билүү хэн мэдэхэв аймар аймар хэргүүд гардаг шүү дээ ах нь дүүгээ алахад ээж нь шоронд явуулахгүй гээд хүүхдээ нуугаад булчихсан хэрэг гарч байсан шд
Зочин · 2018/02/27
Харин надад бас яг дотроосоо юм шиг санагдаад байгаа шүү хамаатан садан юу байдын алаад энд тэнд нуучихсан ч юм билүү хэн мэдэхэв аймар аймар хэргүүд гардаг шүү дээ ах нь дүүгээ алахад ээж нь шоронд явуулахгүй гээд хүүхдээ нуугаад булчихсан хэрэг гарч байсан шд