Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд шинжилгээнд хамрагдсан 31 бөхийн нэрийг зарлалаа.

Энэ төслийн хүрээнд анх удаагаа баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг 2017 оны 11 дүгээр сард авсан. "Допинггүй монгол бөх" төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд таван бөхөөс сэргээш илэрчээ. Илэрсэн таван бөх “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлсэн тул одоогоор нэрийг нь зарлаагүй байгаа юм.

 

Харин МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж допингийн шинжилгээнд хамрагдсан 31 бөхийн нэрийг зарласныг танилцуулж байна.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба

Увс Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат

Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс

Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь

Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба

Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын гарьд Ө.Бат-Орших

Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын заан Н.Жаргалбаяр

Увс аймгийн Тэс сумын харьяат улсын харцага Т.Баасанхүү

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч

Ховд аймгийн Буянт сумын харьат улсын харцага О.Хангай

Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын начин Б.Амарзаяа

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын начин Ц.Одбаяр

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын начин Б.Ганхуяг

Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Ч.Хөхчирэнгэр

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Б.Чимэдвандан

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын начин Б.Хишигбаатар

Сүхбаатар Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Б.Номиндалай

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат аймгийн арслан М.Эркебулан

Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн арслан Т.Бэгзсүрэн

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Даваа-Очир

Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаяр

Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Ч.Мөнхтогтох

Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн заан Б.Түмэндэмбэрэл

Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат аймгийн харцага Г.Гантулга

Ховд аймгийн Алтай сумын харьяат аймгийн нэмэх начин Э.Очбат

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн начин Э.Өлзийсайхан

Архангай аймгийн Тариат сумын харьяат сумын заан С.Майнбаяр

Энэ 31 бөхөөс тав нь сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн тэдний “Б” сорьцны хариу ирж байж олон нийтэд албан ёсоор зарлах юм. Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хагацаагаар хасах хуулийн заалттай.