Жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд 2013 оноос хойш эрүүл мэндийн салбарт тодорхой хувь нэмрээ оруулсан билээ.

Тайзны уран бүтээлээс дэлгэцийн уран бүтээлд амжилттай яваа тэрбээр хувиасаа улсад 500 гаруй сая төгрөгийн тохижилтын ажлыг хийсэн байдаг.

Жүжигчин Г.Ундармаа  саяханаас ЭХЭМҮТ-ийн төрөх тасгын эргэлтийн танхимыг засах ажилд ороод байна. Гэхдээ түүний охин Г.Бэрцэцэгийг энэ удаа онцолъё. ‘U film’-ийн бүтээл ‘Амьдралоги’ хэмээх романтик, инээдмийн уран сайхны киноны туслах дүрд тоглож ирээдүйтэй жүжигчин болох нь гэсэн үнэлгээг мэргэжилтнүүдээс авсан түүнийг олон нийт андахгүй. Ээжийнхээ мэргэжлийг өвлөхөө амласан Б.Бэрцэцэг өдгөө ‘Орчлон’ ахлах сургуульд суралцаж байна.