Монгол Ардын намын удирдлагууд "Өлзийт хороололд очиж ажиллалаа. Тэд манай улсын Засаг захиргааны нэгжийн болон Хот тосгоны тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах цаг болсныг “Өлзийт” хорооллын иргэд Ардын намын удирдлагуудад хэллээ.  

Тус хороо өдгөө 4000 гаруй хүн амтай атлаа нийслэлдээ засаг захиргааны хамгийн бага нэгжид тооцогдож байгаад ихээхэн шүүмжлэлтэй ханддагаа тус хорооны иргэн Дэчин онцлон хэлж байсан юм. Тэрбээр “Манай улсын хамгийн цөөн хүн амтай сум 610 хүнтэй атлаа манай хорооноос том статустайгаар зогсохгүй Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон ажил,  зээл тусламжид хамрагдах боломжтой байдаг.  Түүнчлэн “Сум хөгжүүлэх сан” гэх мэт тодорхой хэмжээний төсвийг жил бүр улсаас авч байхад манай хорооны 4000 гаруй хүнд ийм мөнгө тусдаггүй. Засгийн газраас өгөх ямар нэг халамж, үйлчилгээ дүүрэгт ирдэг нь учир дутагдалтай байна” гэлээ.

Мөн тус хорооны 5000 шахам иргэнд төрийн үйлчилгээг дөрөвхөн хүн хүргэж байгаад ихээхэн шүүмжлэлтэй ханддагаа ч тэрбээр хэлэв.

Манай улсын Засаг захиргааны нэгжийн болон Хот тосгоны тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах цаг болсныг “Өлзийт” хорооллын иргэд Ардын намын удирдлагуудад дайлаа.   Тус хороо өдгөө 4000 гаруй хүн амтай атлаа нийслэлдээ засаг захиргааны хамгийн бага нэгжид тооцогдож байгаад ихээхэн шүүмжлэлтэй ханддагаа тус хорооны иргэн Дэчин гуай хэлсэн юм.  Гэтэл  “ Манай улсын хамгийн цөөн хүн амтай сум 610 хүнтэй атлаа манай хорооноос том статустайгаар зогсохгүй Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон ажил,  зээл тусламжид хамрагдах боломжтой байдаг.

 Түүнчлэн “Сум хөгжүүлэх сан” гэх мэт тодорхой хэмжээний төсвийг жил бүр улсаас авч байхад манай хорооны 4000 гаруй хүнд ийм мөнгө тусдаггүй. Засгийн газраас өгөх ямар нэг халамж, үйлчилгээ дүүрэгт ирдэг нь учир дутагдалтай байна” гэв.  Нөгөөтэйгүүр тус хорооны 5000 шахам иргэнд төрийн үйлчилгээг дөрөвхөн хүн хүргэж байгаад ихээхэн шүүмжлэлтэй ханддагаа ч тэрбээр хэлсэн.  Одоогоор хорооны Засаг даргаас гадна, Иргэдийн хурлын дарга, халамжийн болон нийгмийн даатгалын мэргэжилтэн гэсэн дөрвөн хүн л төрийн үйлчилгээг үзүүлж байгаа аж.

Тиймээс хот тосгоны тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, энэ мэт орхигдсон баг хороодыг анхааралдаа авч ажиллах шаардлагатай байгааг  шийдвэр гаргагчдын сонорт хүргэж ажил хэрэг болгож өгөхийг хүсч буй иргэн цөөнгүй байлаа. МАН-аас долоо хоног бүрийн хоёр дахь өдөр зохион байгуулдаг “Ард түмний индэр” уулзалт хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу “Өлзийт” хороололд болох үеэр иргэд ийнхүү үгээ дайж байсан юм. Энэ удаагийн уулзалтад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнбат, УИХ дахь  намын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Су.Батбаолд, тус дүүргийн НИТХ-ын тэргүүлэгч Б.Энх-Амгалан нар оролцсон юм. Уулзалтын эхэнд нийслэлийн хамгийн томд тооцогддог хороог сонгон авч иргэдийнх нь дуу хоолойг сонсох, цаашлаад ажил хэрэг болгоход анхаарч ажиллах зорилготой ирснээ намын генсек тодотгосон.

 Ингээд тэрбээр Ардын намын зүгээс өнгөрсөн долоо хоногт цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг эрх баригчдад тавьснаа танилцуулсан. 

Мөн малчдын тэтгэврийн насанд өөрчлөлт оруулж, нааш татах нь зүйтэй гэдэгт санал нэгдэж, хуулийн төсөл өргөн бариад байгаагаа ч дуулгасан юм. Ийнхүү Ж.Мөнхбат даргын мэдээллийг сонссоны дараа уулзалтад ирсэн иргэдийн сэтгэгдлийг сонсч, сонирхсон асуултад нь  харуилт өглөө. Иргэдийн хувьд цалин, тэтгэврийг нэмэх зайлшгүй шаардлага байгааг энэ үеэр хэлж байв. Түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хазаарлахад  сөрөг хүчнийхээ дуу хоолойг хүргэж, ажил хэрэг болгох шаардлагатай байгааг ч хатуухан сануулж байлаа.

Хэдийгээр Ардын нам сөрөг хүчин ч гэлээ  олонхийн хийж хэрэгжүүлж буй зөв зүйлийг дэмжиж, бурууг нь засч оролцоорой хэмээн зөвлөх нэгэн ч байв. Ингээд уулзалтын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай цөөн хором ярилцлаа.

-Энэ удаагийн иргэдийн уулзалтын талаар. Анх удаа хотын захын хороололд ирж ажиллаж байна?

-Ардын намын “Ард түмний индэр” нийслэлийн хамгийн захын болон хамгийн олон хүн амтай “Өлзийт” хороололд болж байна. Бид бүхэн энэ алслагдсан хороонд  иргэдийнх нь санаа бодлыг сонсох зорилготой ирсэн. Өнгөрсөн нэг сарын аяны хугацаанд  манай нам эх орноо тойрсон. Энэ үеэр цалин, тэтгэврийг нэмэгдүүлж өгөөч гэдэг хүсэлт маш их байсан. Ялангуяа шинэ жил цагаан сарын баяр давхацсан өдрүүд ард түмнийг сөхрүүлдгийг хэлж байсан. Тиймээс цалин, тэтгэврийн нэмэгдэл өөрөө нийгмийн шаардлага болчихоод байна л даа. 

Дараагийн нэг зүйл нь малчдын тэтгэврийн насыг наашлуулах асуудал.  Цаг наргүй ажилладаг хүмүүс бол малчид. Дөрвөн улирлын турш өдөр шөнөгүй  ажилладаг энэ хүмүүсээ монголын төр харж үзэх нь зүйтэй гэж бид үзэж байгаа. Ер нь МАН сөрөг хүчний хувьд нэг зүйлийг баримтлахаар шийдсэн. Энэ нь ард түмэн юу ярьж, юу хүсч байгааг сонсч, төр засгийн бодлогод тусгуулах юм.

Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх тухай хуулийн төслийг Засгийн газарт санал авахаар өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Өнөөдөр тэтгэвр авч байгаа хүмүүсийн 60 хувь нь доод хэмжээ буюу 180 мянган төгрөг авч байгаа. Энэ мөнгө амьдралд хаана нь ч хүрэхгүй байна гэдэг асуудлыг тавьж байна.  Түүнчлэн эрх баригчдын зүгээс үгүйсгэж байгаа ч өргөн хэрэглээний барааны үнэ өссөн үзүүлэлттэй байна. Энэ мэт цаг алдалгүй шийдэх шаардлагатай байгаа асуудлыг ард түмэнтэйгээ хэлэлцэн, тэдний санаа бодлыг сонсч эрх баригчдад хүргэх зорилготой ажиллаж байна.

-Эрх баригчдын зүгээс цалин, тэтгэврийг инфляцийн өсөлттэй уялдуулж нэмнэ гээд байгаа. Энэ тохиолдолд та бүхний ярьж байгаа шиг нэмэх хэр боломжтой вэ?

-Өнөөдрийн байдлаар үнийн өсөлт 28-29 хувьд хүрсэн байна. Тэгэхээр үүнийгээ дагаад зайлшгүй 30 орчим хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хэрвээ энэ байдал хэвээр үргэлжилбэл ард түмэн үнийн дарамтад тэр чигээрээ сөхрөхөд бэлэн байгааг хэлэх иргэн маш олон байна.  Тийм учраас цалин, тэтгэврийг доод тал нь 30 хувиар нэмэх зайлшгүй шаардлага байна. Энэ ч утгаараа  өнөөдрийн уулзалтаараа бид иргэдийн саналыг авч байгаа юм.  

Үйлдвэрчний эвлэл болон иргэний нийгмийн байгууллагууд судалгаа хийж үзээд цалин, тэтгэврийг 40 хүртэлх хувиар нэмэх боломжтой байна гэж үзсэн.  Ардын намын зүгээс анхнаасаа л улсын төсөв хэлэлцэх үед доод тал нь 30 хувиар нэмэхийг шаардаж байсан. Одоо ч төсвийн тодотголд цалин, тэтгэврийн нэмэгдлийг суулгах боломжтой гэдэг үүднээс энэхүү ажлыг хийж байна.

 

Х.Даваа