Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд (2018.04.7-8) АНУ-ын Айова хотод болох билээ. Энэхүү тэмцээнд ДАШТ-д үзүүлсэн амжилтаараа шилдэг найман баг өрсөлддөг. Иран, ОХУ-ын баг тодорхой шалтгааны улмаас оролцох боломжгүй болж Энэтхэг, Монголын баг уригдсан юм.

Үнэн хэрэгтээ бол Ираны баг оролцохоос татгалзсан гэдгээ мэдэгдсэн бөгөөд Оросын багийнхан ч тамирчдын визаны асуудлаар болж тус тэмцээнд оролцохоос хасагдсан аж. Харин хассагдан багийн оронд холбооны шийдвэрээр Монгол. Энэтхэгийн багийг оролцуулах болсон.

Энэ шийдвэртэй холбогдуулан Оросын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Замболат Тедеев өөрийн байр сууриа Риа Новости агентлагт илэрхийлсэнийг АРД сайт дамжуулжээ. 


-Өнөөдөр дэлхийн шилдэг баг гэвэл Орос, Иран хоёр л байна. Харин Монгол энэ тэр гэвэл тэдэнд бөхийн уламжлал ч байхгүй, түүх ч байхгүй, аварга ч байхгүй орон. Дэлхийн аварга шилдэг багууд орохгүй учир тэмцээний нэр хүнд унана. Спорт улс төрөөс анги байх хэрэгтэй. Спорт бол дэлхийн элч төлөөлөгч байдаг харин зарим нэг хүн үүнийг мартсан бололтой- гэж тэрбээр улс төрийн шалтгааны улмаас виза болсондоо гомдлон ярьжээ.