Өнгөрсөн жил сошиал ертөнцөд ид шуугиулан нэлээд хүний бухимдал төрүүлсэн хүн бол О.Осоржамаа гэх хүү билээ. Эхэндээ шорлог зардаг гэдгээрээ олны танил байсан тэрбээр хожим нь нэрээ өөрчлөн Сарнай болж, эмэгтэй хувцас өмсөн олон хүний бухимдалыг төрүүлээд авсан. Үүнээс болж зарим нэгнээс нь ухамсарын шанаа хүртээд авсан. 

Үзэн ядалт хийгээд инээд баяр баяслыг бэлэглэсэн энэ хүү өвөлдөө хог түүж амьдралаа залгуулж яваагаа бусдаас нуугаагүй. Зарим хүмүүс түүнийг чимээгүй болсонд үгүйлж үхсэн гэж ярих болов. Энэ цуурхал түүний чихэнд хүрсэн үү ямартай ч монголчууддаа амьд гэдгээ баталж LIVE-аараа дахин уулзжээ. Тэрбээр “Хүмүүс намайг үхсэн гээд л яриад байсан, би амьд гэдгээ мэдэгдэх гэж гарч ирлээ. Би чинь хүн учраас зүрхэндээ юм бодож байгаа. Намайг хүмүүс элий,балай гэдэг ч юм уу, тэгж бодоод байгаа учраас та нараасаа бас уучлалт гуйж байна. Зүрх сэтгэлээсээ уучлалт гуйхыг би эрмэлзэж байна. Нийгмээ таниагүй эмэгтэй хүний хувцас өмсөөд солиотой юм шиг гарч ирсэн маань агуу их алдаа байж ээ, уучлаарай гэж энэ дашрамд хэлмээр байна” гэжээ.