Амралтын өдрөөр үзэгч олныг цэнхэр дэлгэцийн өмнө цугларуулж буй "VOICE" шоу нэвтрүүлгийн Халз тулааны шат үргэлжилж байгаа билээ.

Энэ шоу нэвтрүүлэгийн шүүгч дасгалжуулагч Д.Болд дугаар бүрт л үзэгч олноос шүүмжлэл хүртэж байгаа гэхэд болно. Учир нь түүний багт чадвартай оролцогчид их гэдэгтэй холбоотой болов уу. Тиймдээ ч шүүгч Болдын сонголт олон хүнд таалагддаггүй бололтой. Хамгийн сүүлийн дугаарт Мөнх-Эрдэнэ болон Бүжинлхамын хоорондын тулааны ялагч мөн л олон хүний саналыг хуваажээ. 

Оролцогч Мөнх-Эрдэнэ өвөрмөц чадалтай хоолойтой, үлдэх байсан гэж олон хүн дэмжиж байсныг нэг содон дэмжигч нь МУГЖ, Зууны манлай поп дуучин Б.Сарантуяа байлаа. Тэрбээр фэйсбуукээр дамжуулан  Мөнх Эрдэнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 

Харин Болдын хувьд сонголтоо ингэж хэлсэн юм. "Мөнх Эрдэнэ чамд цаашдын бүх зүйлд чинь амжилт хүсэж байна.Бүжинлхам бол миний багт цаашаа явах ёстой гэж би шийдвэрээ гаргалаа.Улам гэрэлтэх болно...." гэжээ.