"Гоёл-2014" наадмын топ моделиор тодроод удаагүй С.Ариунбилэг хэвлэлийнхний анхаарлын төвд байгаа.  Топ модель С.Ариунбилэг: "Өөрийгөө түрүүлэх эсэхийг мэдэхгүй ч гэсэн өөртөө итгэлтэй байлаа. 2-3 жилийн өмнөөс өөрийгөө бэлэн болсон гэдгээ ойлгож, хэзээ нэгэн цагт авна даа л гэж бодож байсан хэмээсэн.

Түүний хувьд Монголын 14-дэх Топ модель маань бусад топуудаасаа гэр бүлтэй гэдгээрээ аргагүй онцгойрч чадсан юм.

Харин тэрбээр нэгэн таагүй мэдээг өчигдөр сонсчээ. Тодруулбал, тэдний зуслангийн байшин нь шатжээ. Энэ мэдээг сонссон топ маань "хэдхэн хоромын дотор эд хөрөнгө минь шатаад дуусчих юм даа. Хүч хөдөлмөр шингэсэн байсан юм" гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Д.Ана