Г.Уянга: Төрийн тэргүүнээс "Тэргүүн хатагтай биш" арай өөр юм нэхээч
2018/05/07
Монгол Улсын Тэргүүн хатагтай хэн бэ. Энэ асуултад хариулж чадах хүн одоогоор алга. Гагцхүү Төрийн тэргүүний дэргэд шадарлаж суугаа Иргэний хөдөлгөөний тодотголтой Г.Уянга л мэддэг бололтой юм. Чухамдаа иргэд биднээсээ илүү тэнгэртэй нь тэр юм гээд хэлчихэд ч буруудахгүй бололтой.
Зүй нь эрхэм авхай “Эхнэр нэхсэн нээх л олон хүмүүс. Барааг нь хараад үхмээр байна л гэнэ. Яасан ч хямдхан амь байдгийн. Төрийн тэргүүнээсээ арай өөр юм нэхээч. Илүү тэнгэртэйдээ “баригдаж” дөрвөн нуган үр төрүүлсэн, ижил тэнгэртэйдээ харагддаг, дутуу тэнгэртэй нь харах тавилангүй бүсгүй бий” гэжээ. Тэргүүн хатагтайгаа харах тавилангүй дутуу тэнгэртэй ард түмэн бид яанам билээ.
-
1
-
2
Зочин · 2018/05/08
Энэ нэг хэрүүлч хорчин авгай. Ард түмнийг битгий доромжлоод бай. Тархины тураалтай
Зочин · 2018/05/07
Сэтгүүлч хүн гэхэд үгийн алдаа, өгүүлбэрийн найруулга гэж най алгаа. "нээх олон", "байдгийн", "бээз" гэж юу гэсэн үг вэ, ийм үгүүд байх уу?
Мийгаа · 2018/05/07
Уянга ыг дэмждэг шүү
зочин · 2018/05/07
Энэ Баттулга гэж нэг олон эхнэр сольсон амьтан түүнийг харсан ч эс харсанч яамай.Харин Уянгын үг л илүү байна.Баттулгыг тойрон хүрээлэгчид Баасан авгай,Хэрүүлч Уянга.жирэмсэн эмэгтэй зоддогоороо алдартай Пүрэвдаваа.Ёстой ололцсон таар шуудайнууд ичмээр
Зочин · 2018/05/07
Уянга аа, Aмлалт нэхэх ард түмний холбоо хаачсан бэ, хэн нэгний эхнэр хүүхдэд санаа зовж байхаар ард түмэндээ амласнаа биелүүл! Энэ нөхрийн эхнэр бүдэг шиг улс төрийн амьдрал нь ч бүрхэг, монгол улс аа гэж, ...