Канад улсын виз хүсэгчдийн анхааралд
2018/05/27
Канад Улсын Засгийн газар Цагаачлал, дүрвэгсдийн хамгаалалтыг зохицуулах журмандаа өөрчлөлт оруулж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн АНУ-аас бусад улсын иргэд, Канадад богино хугацаагаар зорчих, сурах, хөдөлмөрлөх, түр болон удаан хугацаагаар оршин суух, орогнох, дүрвэх виз мэдүүлэхдээ биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/ -өө бүртгүүлдэг болж байгаа ажээ.
Монгол улсын 14-79 насны Канад улс руу зорчих иргэн биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/ -өө Улаанбаатар дахь Канад улсын виз мэдүүлэг хүлээн авах төв дээр өөрийн биеэр очиж өгнө. Канадын виз мэдүүлж буй гадаадын иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/ 10 жил хүчинтэй байна.
Энэхүү шаардлага нь Төрийн тэргүүн болон албан хэргээр, дипломат үүргийн дагуу зорчих албан тушаалтанд үл хамаарна.