Завхан нутгаас гурван удаа УИХ-д сонгогдсон төрийн түшээ Д.Оюунхорол гишүүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

УИХ-ын дарга чуулган дээр баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн юм. Хөдөө нутгаас сонгогчдын саналаар торойн гарч гурван удаа  сонгогдоно гэдэг эмэгтэй хүний хувьд тийм ч амар даваа биш гэдэг. Түүнийг анх парламентад сонгогдож байсан 2000 оны үед өнөөдрийнх шиг жендэрийн ойлголтоор эмэгтэйчүүдийг хүчтэй дэмжих хандлага байхгүй байсан үе.

Тиймээс түүнийг  бор зүрхээрээ, эрчүүдтэй мөр зэрэгцэн Их хурлын босгоор алхаж орж ирсэн хүчирхэг эмэгтэй хэмээн ярих улс олон.  Нийгмийн халамж, анхаарал шаарддаг эмзэг бүлгийг дэмжих хуулиудыг санаачлан батлуулж, энэ чиглэлээр лобби хийхдээ гаргууд нэгэн. Үүнийг нь ч ангийн нөхөд нь ихэд үнэлдэг.

Д.Оюунхорол саяхан МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэж  өгсөн билээ. Тус холбоог хоёр жил хагасын хугацаанд удирдахдаа өмнө байгаагүй шинэ имижийг бүрдүүлж, бэхжүүлж, нийгэмд таниулж чаджээ. Саяхан болж өнгөрсөн НАМЭХ-ны VI чуулганы төлөөлөгчид сайшааж байсан. Энэ эрхэм хатагтай зөвхөн НАМЭХ-д  төдийгүй МАН, цаашлаад Монголын төрд тод томруун орон зайгаа нэгэнт бий болгож чадсан хатагтай.

Д.Ана