Ч.Уранхолбоогийн "хурим"-ын даашинз биш гэв
2014/01/23
Урлагийн тогоонд хөдөлмөрч гэдгээрээ үнэлэгддэг дуучин бол Ч.Уранхолбоо. Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр урлагийн тайзаа орхиж буй мэдээлэл хийж байсан.
Түвшинбаяр гэдэг залууг нөхрөөрөө сонгон хөөрхөн охинтой болсон. Хосуудыг хэзээ хуримаа хийх болоо гэж чих тавин хүлээх хүмүүс ч олон байгаа бололтой.
Саяхан тэрбээр "Кемпински зочид буудал"- д болсон нэгэн арга хэмжээнд зураг авалтанд оржээ. Түүний энэхүү хуримын даашинзтай гэрэл зургийг харсан хүн болгон хуримаа хийх гэж байгаа юм уу, хуримын даашинз уу? гэж асуухад тэрбээр "Хуримын даашинзаа бодож олсон байгаа. Тэр үед өөрийг өмсөх болно. Цаг нь болохоор хурим хийнэ дээ. Одоохондоо нууц" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Д.Ана