Оросын шилдэг дуучин шалгаруулах телевизийн уралдаанд оролцож тэргүүн байрын эзэн болж байсан Дуучин Б.Амархүүг танихгүй хүн ховор.

Дуучин Амархүүгийн нэгэн хөгжилтэй түүхээс уншигч та бүхэндээ сонирхуулья. Тэрбээр дунд сургуулийн 7-р ангид байхдаа ангийнхаа хэдэн нөхөдтэйгээ нийлж нэгэн хэрэг мандуулжээ. Тодруулбал, хэсэг хүүхдүүд хичээл дээрээ муу буюу 2 гарах гээд байсан тул ангийн журналаа нийлэн хулгайлж аваад шатаачихсан гэнэ.

Ийн ангийн журналаа шатаахдаа хамгийн гол нь гаднах хавтасын орхичихсон байж. Үүнээс болж багшдаа баригдан 7в анги дүн нь байхгүй ганцхан хавтас л үлдсэн журналтай хоцорсон аж. Тэд нийлж хийсэн хэргээсээ болж ангийн багшаасаа хатуухан банга хүртэж байсан удаатай хэмээн дуучин залуу маань дурсаж байв.

Д.Ана