Рози Блер хэмээх бүсгүй найз залуугийн хамт Даллас нисэхээр болсон байна. Гэвч хосуудад тус тусд нь суудал таарсан гэнэ. 

Рози Блер өөрийнх нь хажууд суух залуухан бүсгүйд урд талын суудалд суугаа найз залуутай нь суудлаа сольж болохыг асуусан байна. Бүсгүй уриалгахан зөвшөөрсөн бөгөөд Рози Блер хариуд нь хажууд нь суугаа залуу ч дажгүй залуу байна шүү Та хоёр магадгүй хосууд болох ч юм билүү хэмээн хошигносон байна.

Ингээд бүсгүй найз залуутайгаа хамт сууж түүний хажууд суусан бүсгүй найз залуугийнх нь суудал дээр суужээ. Гэтэл суудлаа сольж суусан хоёр маш хурдан танилцаж байсан гэнэ. Үүнийг харсан Рози Блер гурван цаг үргэлжилсэн нислэгийн хугацаанд тэдний дотносож буйг твиттер хуудсандаа шууд дамжуулан хүргэсэн байна.

Тэрээр хэлэхдээ "Тэд хоёулаа дур булаам юм тэдний яриа, үзэл бодол нь хүртэл гайхалтай таарч байна, магадгүй тэд хосууд болох ч юм билүү" хэмээгээд тэднийг цаашид анхааралтай ажигласан байна. 

Рози Блер: "Тэд юу ярьж байна гээч... Хамт сууснаасаа хойш ам хуурай байсангүй. Хоёулаа фитнессийн дасгалжуулагчид гэнэ. Хэд хэдэн удаа мөрөөрөө шүргэлцлээ. Бас хоёулаа цагаан хоолтон юм байна... "

Рози найз залуугийн хамт тэднийг анхааралтай ажсаар л байжээ...

"Бүсгүй нь буусан хойноо ямар нэгэн бага хурлын тухай мэдээлэл өгөхөөр боллоо"

-Хоюуланд нь хуримын бөгж алга-

Рози Блер: "Үзэгчид санаа зоволтгүй. Бид буун буутлаа энэ явдлыг сурвалжилж та нарт хүргэнэ..."

Рози Блер: "Бүсгүй нь их царайлаг юм"

Рози Блер: "Залуу нь ч тун дажгүй" 

Рози Блер: "Залуу нь мэргэжлийн хөлбөмбөгчин байсан гэнэ" 

"Бүсгүй суухдаа үсээ ардаа боосон байсан бол сая жорлон яваад ирэхдээ зайдгайлчихаж. Бас фитнессийн зөвлөгөө өгөөч гэж залуугаас хүсэж байна"

Залуу гэр бүлийнхээ зургийг үзүүлжээ.
Залуу : Энэ миний ээж
Бүсгүй : Ээж чинь сайхан эмэгтэй байна

-Дараа нь бүсгүй үзүүлж байна-

Онгоцны үнэгүй ва-файны хугацаа дуусахад Рози сурвалжлагаа үргэлжүүлэхийн тулд нэмэлт багц худалдан авчээ.
-Тэд бие биендээ улам ойртсоор л байна-

-Тэд инстаргаммд бие биенээ дагалаа... 

Рози Блер: Шуурхай мэдээ "Өнөө хоёр чинь хамт ариун цэврийн өрөө орлоо"

"00-оос хамт ирээд хогоо хамт ялгаж суудлаа цэвэрлэлээ" 

"Залуу нь уух юм авчрууллаа" 

"Хамтдаа хоолны цэс үзэж байна"

"Тэд амьдралаас юу хүсэж мөрөөддөг тухайгаа ярьж эхэллээ шүү. Гэрлэлт, хүүхэд энэ тэр гээд л ... Залуу нь ажилдаа хэт анхаарал цаг зарцуулж эхэлсэн, одоо хувийн амьдралынхаа талаар бодох цаг болсон гэж байна. Тэд маш аяархан ярьж байгаа тул би үүнийг нь л сонсож чадлаа" 

"Улам л ойртсоор"


"Энэ хүрээд нислэг хүрэх газартаа хүрч онгоц газардлаа... Нөгөө хоёр чинь энэ байна" 

Сурвалжлагын төгсгөлд Рози бүсгүй залуу хоёрын хамт яваа зургийг оруулсан байна

Тэрээр санаандгүй тохиолдлоор учрах ёстой байсан хоёр хүнийг учруулсандаа их баяртай байгаагаа илэрхийлжээ. Түүний хийсэн энэхүү бичлэг 350,000 лайк авч 250,000 удаа шейрлэгдсэн байна. Харин бичлэгийг үзсэн цахим хэрэглэгчид залууг нь олсон байна. Тэрээр мэргэжлийн хөлбөмбөгчин асан Эуан Холден байжээ. 

 

Тэрээр энэ бүхнийг сошиалаас харсан даруйдаа "Янзтай та хоёрыг зураг дараад байгааг мэдээд байсан юм аа" хэмээжээ. 

"Ингэхэд ариун цэврийн д юу болсон бэ?"

Эуан Холден: "Жинхэнэ эр хүн ийм асуултанд хариулдаггүй"

Энэ үйл явдал хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ч багагүй татсан байна

Уг үйл явдлын дараа Эуан Холден хэн нэгэнд зориулан цэцэг худалдан авснаа интсаграмын стори хэсэгт байршуулсан байсан бол түүний ах Стю Холден "Тэр одоог хүртэл түүнрүү бичээр л байна" хэмээн жиргэжээ. 

 

Эх сурвалж: www.Seen.mn