Авилгач хотын даргын гэрээс 140 сая юань олжээ
2018/07/18
Хятад улс авилгатай тэмцэх тэмцэлээ хатуухан үргэлжлүүлсээр байгаа билээ. Тус улсад авилга авах үйлдэл нь улам нарийсч тэд мөнгөө банк зэрэг гүйлгээнд ч оруулахаас эмээх болжээ.
Үүний нэг жишээ нь Хятадын Гуандунь мужийн Шанту хотын захирагчийн үйлдэл болсон байна. Тэрбээр таван сая гаруй хүн амтай хотыг удирддаг бөгөөд ихэнх оршин суугчид нь хангалуун тансаг амьдралтай хот аж. Хууль шалгалтын эрх баригчид саяхан түүний гэрт нэгжлэг хийх үеэр 60 хайрцаг бүхий бэлэн мөнгө хураан авч, түүнийг шоронд хорьсон байна.
Мөнгийг тоолоход 140 сая юань байсан бөгөөд бүх мөнгийг улсын орлого болгожээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас их хэмжээний хээл хахууль авсан хотын даргад шүүхээс бүх насаар нь хорих ял оноохоор төлөвлөж байгаа гэнэ.
Зочин · 2018/07/19
huulitai turtei uls saihan manaid ingvel yu geh bol hunii erh yrial umguuluj bga hud garuud in dongosoch uguh bh da
ЗОЧИН · 2018/07/18
МАНАЙ ДАРГА НАР БОЛ 10%-ИЙГ НЬ УЛСАД ӨГӨӨД БОЛ ОО. ЭНЭ ХЯТАДУУД ТЭНЭГ БАЙХ АА. ХА ХА ХА.