Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Баттөрийн Мөнхзаяа нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гурав дахь удаагаа амаржиж 2 охин 1 хүү буюу 3 ихэр хүүхэдтэй болжээ. Ийнхүү тус дүүргийн иргэн Арилдийгийн Долгорсүрэн, Баттөрийн Мөнхзаяа нар 3 хүү 2 охин буюу 5 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. 

Он гарснаас хойш тус дүүрэгт 12 ихэр хүүхэд мэндэлсэн бөгөөд ихрүүдийн төлөөлөл болох Долгорсүрэнгийн Арвинбилиг, Ундрахбилиг, Өрнөхбилиг нарт Хан-Уул дүүргийн зүгээс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.